sonin.mn

БЕРЛИН. /ITAR-TASS/. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /OSCE/ шинжээчдийн аюулгүй байдлыг хангахаар Герман улс нисгэгчгүй онгоц болон цэрэг илгээх санал гаргасныг тус байгууллага хүлээн авсангүй гэж Германы “Deutsche Welle” телевиз мэдэгдэв.

"Гишүүн орнууд санал дэвшүүлсэнд талархаж байна. Гэхдээ Украин дахь ажиллагаанд цэрэг оролцуулах нь бидний эрхэд нийцэхгүй" гэж “OSCE” мэдэгдсэн юм.

10 дугаар сарын 10-нд нисгэгчгүй онгоц болон цэргийн хамгаалалт Украин руу илгээхэд бэлэн байна гэж Германы Гадаад харилцааны сайд Франк-Вальтер Штайнмайер “OSCE”-д мэдэгдсэн ажээ. Тэрбээр, хэрвээ нисгэгчгүй онгоцны ажиллагааг түрүүлж явуулах тохиолдолд тус ажиллагааны багыг хамгаалах шаардлагатай болно гэжээ.

“OSCE”-д цэрэг байрлуулах санал тавих үедээ Берлин болон Парис аль аль нь “зэвсэгт хамгаалалт” шаардлагатай тухай дурдсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: