sonin.mn

БОСТОН. /NHK/. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ян Зечытэй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өөрийн төрсөн нутаг болох Массачусетс муж улсын Бостон хотод уулзсан байна.

Уулзалтын үеэр, Хонконгийн ардчиллыг дэмжигчдэд санаа зовж буй АНУ-ын байр суурийг Жон Керри илэрхийлжээ. Үүний хариуд Ян Зечы мэдэгдэл хийсэнгүй гэж АНУ-ын Төрийн департментын өндөр албан тушаалтан мэдэгдсэн юм.

Мөн тэрбээр Дорнод болон Өмнөд Хятадын тэнгис дэх тус улсын ажиллагаа идэвхжсэн болон АНУ-ын компаниудыг чиглэсэн кибер халдлагын талаар Керри, Ян нар хэлэлцэн ярилцжээ.

Мөн тэд “Лалын улс”-тай хийж буй тэмцэл болон “Эбола”-гийн халдварыг тогтоон барих талаар дэлхий даяар авч буй арга хэмжээний талаар ярилцсан байна.

Керри Бостон дахь өргөөндөө Ян Зечыг урьж, оройн зоог бариад, түүхэн дурсгалт газруудыг сонирхуулжээ.

11 дүгээр сарын 12-нд болох АНУ болон Хятадын тэргүүн нарын уулзалтад хоёр орны Засгийн газрууд бэлтгэж байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: