sonin.mn

АБУЖА. /ВВС/. Хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийнх байж болзошгүй босогчид Нигерийн тосгодод халдлага үйлдэн олон хүний аминд хүрчээ. Энэ хэрэг гал зогсоохоор зөвшилцсөн гэж мэдэгдсэний дараахан боллоо.

Халдлагуудад энгийн номхон иргэд амь үрэгджээ.

Засгийн газар лалын хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлтэй түр гал зогсоохоор зөвшилцсөн гэж Нигерийн цэргийн албаны хүн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдэгдэж байсан билээ.

Харин хулгайлагдсан 200 гаруй сурагч охиныг суллуулахын тулд энэ долоо хоногийн эхээр хөрш Чадад хэлэлцээ хийнэ гэж Нигерийн засгийн газрын албаны хүн хэлэв.

Энэ оны дөрөвдүгээр сард Нигерийн зүүн хойд нутгийн сургуулийн дотуур байрнаас “Боко Харам”-ын хүмүүс охидыг хулгайлсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: