sonin.mn

НЬЮ-ЙОРК. /АР/. АНУ-ын Мэриленд муж улсын захирагчийн албан тушаалд Ардчилсан намаас нэр дэвшигч Энтони Брауныг дэмжих уулзалтад оролцохоор ирсэн Ерөнхийлөгч Барак Обамагийн үгийг тус муж улсын оршин суугчид сонсохыг хүссэнгүй. Энэ тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.

“Та бүхэн саналаа өгөх ёстой” гэж Обама үг хэлэхдээ хэд хэдэн удаа давтан хэлсэн байна. “Ирээдүй биднээс шалтгаална” гэж АНУ-ын тэргүүн мэдэгджээ. Гэвч түүнийг үг хэлэх үеэр нэг ч хүн асуулт тавилгүй, танхимаас гарсан байна.

“Reuters” агентлагийн цохон тэмдэглэснээр, сонгуулийн өмнөх арга хэмжээнд нь Обамаг оролцохоос Ардчилсан намын дийлэнх нэр дэвшигч болгоомжилж байна. Учир нь Обамагийн нэр хүнд сүүлийн үед эрс унасан билээ.

Мэриленд муж улсад Браунд Обамагийн дэмжлэг шаардлагагүй байв. Учир нь тэрбээр санал асуулгын дүнгээр өрсөлдөгч болох Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Ларри Хоганыг илт давуу байдалтайгаар ялж байгаа юм. Харин Барак Обама Иллинойс муж улсын захирагчийн албан тушаалд дахин сонгогдохоор нэр дэвшсэн Пэт Куиннийг дэмжих уулзалтад үг хэлэхээр төлөвлөж байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: