sonin.mn

Өндөр төвшний авлига нь тухайн улсын нийгмийн хөгжил, дэвшил, эдийн засгийн нөхцөл байдал, баялгийн зохистой ашиглалт, ард түмний амьдралд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаад дэлхийн улс орнууд анхаарал хандуулах болжээ.

Иймд “өндөр төвшний авлига”-гэсэн ойлголтын чиг хандлагын талаар Транспэрэнси    Интернэшл, Авлигын эсрэг Парламентчдын дэлхийн байгууллага, НҮБ-ын Авлигын талаар гаргасан гарын авлага болон зарим эрдэмтэн судлаачдын нийтлэл, материалаас түүвэрлэн авч уншигч олон нийтэд хүргэж байна.

“Албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг сонирхлын төлөө урвуулан ашиглах” гэх нь авлигын талаархи хамгийн ерөнхий бөгөөд нийтлэг тодорхойлолт юм.

Судлаачид авлигыг түүнд оролцогч албан тушаалтан, байгууллагын төвшин, авлигаас үүдэх хор уршиг, хохирлын хэмжээ болон мөнгөн дүнгээс хамааруулан өндөр төвшний, улс төрийн, доод төвшний гэж ангилдаг байна.

Өндөр төвшний авлига нь хууль тогтоогч эсхүл төрийн өндөр албан тушаалтан төрийн бодлогыг тодорхойлох явцад өөрийн болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн нийтийн өмч, бусад нөөц баялгийг хуваарилах үйл ажиллагаа юм гэж нэг хэсэг судлаачид үзэж байна.

Доод төвшний авлигад бага болон дунд тушаалын албан хаагч өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэх явцдаа албаны эрх мэдлээ хэтрүүлэн төрийн үйлчилгээ авч буй иргэнд байгууллагаас үзүүлсэн үйлчилгээнийхээ төлөө болон албаны эрх мэдлийн хүрээнд хувийн ашиг сонирхлын үүднээс шан харамж авахыг хамааруулдаг байна. Практик дээр төрийн үйлчилгээ    үзүүлдэг эмнэлэг, сургууль, цагдаа,    бүртгэл, татварын зэрэг байгууллага дээр энэ төрлийн авлига их гардаг.

Улс төрийн авлигад судлаачид төрийн байгууллагын    албан тушаалтан хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөлтэй хэлэлцэн тохирч нийтийн өмч, бусад нөөц баялгийг хувийн секторт ашигтай байдлаар шилжүүлэн, хувийн өмч болгон хувиргахаар хийж буй бүхий л үйл ажиллагаа багтдаг.

Улс төрийн авлигыг ихэвчлэн өндөр төвшний авлигатай ойролцоо утгаар тодорхойлдог бөгөөд улс төрийн төвшинд шийдвэр гаргагчид оролцдогоороо доод төвшний буюу хүнд суртлын авлигаас ялгагддаг.

Улс төрийн авлига нь өндөр төвшний авлигатай харилцан уялдаатай, зарим талаараа төсөөтэй байж болох ч ихэнх судлаачид эдгээр авлигыг ялган тус тусад нь авч үздэг.

Төрийн үйлчилгээний хүнд суртал бүхий доод төвшний авлига нь бодлогын хэрэгжилтийн эцсийн шатанд өөрөөр хэлбэл төрийн гүйцэтгэх болон дунд тушаалын албан хаагчид олон нийттэй харилцах үед тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд тохиолддог. Доод төвшний авлига нь үйлчилж буй хууль, дүрэм, зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой шан харамж бөгөөд үүгээрээ “өндөр төвшний” болон “улс төрийн” авлигаас ялгагддаг.

Уг авлигад ихэвчлэн бага мөнгөн дүнтэй хэрэг хамаарах бөгөөд хүмүүс өдөр тутамдаа төрийн гүйцэтгэх байгууллагууд болох эмнэлэг, сургууль, орон нутгийн тусгай зөвшөөрөл олгох байгууллага, цагдаа, татвар зэрэг эрх бүхий байгууллагуудаас тодорхой үйлчилгээ авах үед их, бага хэмжээгээр гардаг тул “доод төвшний” буюу “хүнд суртлын” эсхүл “захиргааны" авлига ч гэж гэж нэрлэх нь бий.

Энэхүү төрлийн авлига нь бага хэмжээний мөнгөн дүнтэй, гарах хор уршигийн цар хүрээ бага хэмжээтэй байдаг хэдий ч тухайн авлигын үр дүнд нийгэмд ихээхэн хэмжээний хохирол учирч болно.

Өндөр болон доод төвшний авлигын ялгаа нь төрийн удирдлагын буюу засаглалын аль төвшинд гарч байгаагаар илэрхийлэгддэг. Тухайлбал хэрэв өндөр төвшний авлигад төрийн өндөр албан тушаалтан оролцон, төрийн эрх мэдлийн үр дүнтэй хуваарилалтыг үгүйсгэж, ач холбогдолгүй болгодог бол доод төвшний авлигад бага болон дунд тушаалын албан хаагч оролцож байгаа нь гүйцэтгэх засаглалын тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг гэжээ.

Нийгэмд учруулах авлигын үр дагавар олон янз байж болох ч эцсийн дүндээ улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг сааруулж, төрийн үйл ажиллагаа болон хувийн хэвшлийн салбарт ялгаагүй ихээхэн хохирол учруулдаг.

Өөрөөр хэлбэл авлига нь нийгмийн шударга ёс болон улс төрийн тогтолцооны ач холбогдлыг үгүйсгэж, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхпыг ноцтой зөрчдөг. Авлига төрийн үйл ажиллагааны бүх шатанд гарах боломжтой байгаа нь хүн худалдаалах, мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодисын эргэлт, терроризм зэрэг онц аюултай гэмт хэрэг гарах таатай хөрсийг бий болгодог.

Авилгын үр дагавар нь улс төр, нийгэм, эдийн засагт төдийгүй болон хүрээлэн буй орчин, байгаль хамгааллын салбарт хүнд хор уршиг учруулж байна. Тухайлбал улс төрийн үр дагаварын хувьд авлига нь ардчилал болон эрх зүйт төрийг үгүйсгэдэг.

Сонгууль болон хууль тогтоох төвшин дэх авлига нь бодлого тодорхойлох явц дахь хариуцлагыг бууруулж, ард түмний төлөөлөх эрхийг гажуудуулдаг байна. Мөн шүүхийн тогголцоон дахь авлига нь шударга ёс, хууль дээдлэх ёсыг зөрчдөг бол төрийн захиргааны авлига нь үйлчилгээний ялгаатай нөхцөлийг бий болгодог байна.

Өөрөөр хэлбэл төрийн байгуулламжийн чадавхийг доройтуулж, цөөн хэдэн албан тушаалтанд үндэсний нөөц баялгийг хувийн ашиг сонирхпын төлөө ашиглах боломж нөхцөлийг бий болгодог. Ийнхүү төрийн байгууллагын албан тушаалтан өөрийн эрх мэдлээ хувийн ашиг сонирхлынхоо төлөө ашигласнаар хуулиар олгогдсон бүрэн эрхээ алдахад хүрдэг.

Иймд авлигыг зогсоохын тулд үр нөлөөтэй буюу сайн засаглалыг хэрэгжүүлэх нь чухал юм.

Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллага (АЭПДБ)-ын гүйцэтгэх захирал Акааш Махараж хэлэхдээ, “Үндэснийхээ бурангуй шүүх засаглал, нийгмийн байгууламжийг өөрийнхөө талд урвуулан ашиглан, бүхэл нийгмийн зовлон зүдгүүрээр хооллож, эрээ цээргүй байдалдаа цатгалдсан хүмүүсээр энэ дэлхий хогийн цэг мэт дүүрсэн мэт санагдаж байна. Гэхдээ үүнээс дээгүүр хууль гэж бий. Үүнээс илүү шударга ёс бий. Түүний төлөө тэмцэх нь харин бидний үүрэг хариуцлага мөн” хэмээн уран яруу илэрхийлсэн байдаг.

Энэ мэдэгдэл нь дэлхий нийтийг авлигын эсрэг тэмцэлд уриалсан юм. Өндөр төвшний авлига хаа явсан газраа хүнд гарз хохирол учруулж байдаг. Үндэсний хэмжээний хүчтэй тоглогчдыг бий болгодог ба ийм өргөн цар хүрээтэй гэмт хэргийн өмнө орон нутгийн захиргаа, түүний зохицуулалт хүчин мөхөстдөг.

Авлига хэвийн үзэгдэл болсон газар төрийн ихэнх байгууллагууд авлигын гэмт хэрэгтнүүдийг олж илрүүлэх чадамжгүй эсвэл хүчин чармайлт гаргадаггүй ба зарим тохиолдолд хүсэл зориг ч байдаггүй. Үг дуугүй, өршөөнгүй хандлага байнга илрэх ба энэ нь тэдгээр авлигын гэмт хэрэгтнүүдэд авилгынхаа замналыг    үргэлжлүүлэх зөвшөөрөл мэтээр ойлгогддог.

Авлигын тоглогчид шүүх, нийгмийн хэв журам аюулгүй байдлыг хамгаалах байгууллагуудыг барьцаандаа байлгаснаар ноён нуруугүй, айж мэгдсэн хууль сахиулагч болон шүүгч нар хууль ёсны зөв шийдвэрийг биш харин тухайн цаг үе нөхцөл байдалд тохируулж сонголт хийх байдалд хүргэдэг.

2007 оны Дэлхийн авилгын тайланд дурдсанаар шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хамгаалахын төлөөх олон арван жилийн хүчин чармайлтаас үл хамааран улс төрийн дарамт шахалт идэвхтэй хэвээр оршиж байна. Дэлхийн олон шүүгчид шударга байдлаа тууштай хадгалж үлдэхийг оролдож байгаа боловч асуудал, бэрхшээл хэвээр байсаар байна.

Сүүлийн жилүүдэд улс төрийн хүчнүүд шүүх эрх мэдэлд өөрсдийн нөлөөгөө ихэсгэсээр байгаа Аргентин, Орос гэх мэт улсуудад олон улсын стандартууд хуучирсан нь ажиглагдах боллоо. Харин урваж шарвахаас татгалзсан шүүгчдэд ирэх улс төрийн хариу зөөлөн ч, хатуу ч байж болзошгүй. Авлигад автсан шүүгчдийг олж тогтоох, халах оролдлогууд нь харин ч шударга шүүгчдийг хэлмэгдүүлээд өнгөрч байна.

Хэт биеэ даасан гэж үзсэн шүүгчдээ Алжир улс нутгийн хязгаар руу “цөлдөг”. Кени улсад улс төрийн хувьд цагаа олсон үйлдэлд тооцогдож байсан авлигын эсрэг кампанит ажлын уршгаар шүүгчид өөрсдийнх нь эсрэг хийсэн мэдэгдлийн талаар сонсож амжилгүй үүрэгг ажлаасаа чөлөөлөгдөж байв” гэжээ. Авлигын эсрэг үүсгэсэн өндөр зэрэглэлийн хэргүүдэд хийсэн судалгаанаас үзвэл, авлигачид хууль зөрчих тууштай хүсэл сонирхолтой байдаг нь ажиглагдаж байна.

Аль ч төвшний авлига нь эдийн засгийн хөгжлийг удаашруулж, цаашлаэд тухайн улсын төрийн удирдлага, зохион байгууллалтын тогтолцоог гажуудуулах үр дагавартай. Хувийн хэвшлийн салбарт авлига нь бизнесийн зардпыг    нэмэгдүүлж, төрийн байгууллагатай харьцахад хүнд суртал бий болгож, үйлчилгээ авах үйл явц удааширч цаг хугацаа алддаг.

Улсын нөөц баялаг нь тодорхой албан тушаалтан, хувь хүмүүст авлигын замаар шилжсэнээр тухайн баялгийг нийгмийн болон эдийн засгийн хөгжилд зарцуулах боломжгүй болох нь ойлгомжгой юм. Тухайлбал боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах салбарт зориулагдаж байсан төрийн хөрөнгө оруулалт авлигын улмаас хувь хүний халаасанд орж байна.

Албан тушаалтан төрийн санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэх боломжийг илүү нарийн зохион байгуулалттай болгосноор ийм төрлийн авлигын үйлдлээ нуух нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь төрийн ачааг улам нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг удаашруулдаг.

Эдийн засгийн хүрээнд авлига нь үндэсний нөөц баялгийг хоосруулдаг. Авлигад автсан улс төрчид нийтийн нөөц баялгийг үндэсний ашиг сонирхлоос илүүтэйгээр өөрсдийн халаасыг нэмэгдүүлэхийн тулд дундаас нь их ашиг олж болох том хэмжээний боловч хэрэгжихэд хугацаа шаардах эсхүл байгуулах боломжгүй шахам далан шуудуу, цахилгаан станц, дамжуулах хоолой гэх мэт том төсөлд хөрөнгө оруулахад зарцуулдаг.

Харин яаралтай хэрэгтэй байгаа дэд бүтцийн төслүүд болох сургууль, эмнэлэг, зам барих ажлыг орхигдуулсанаар нийгмийн хөгжил зогсонги байдалд ордог. Авлига нь шудрага зах зээлийн хөгжилд саад учруулж, шударга өрсөлдөөнийг зогсоодог.

Ингэснээр тухайн улсын үндэсний нөөц баялаг нь зөвхөн төрийн тодорхой албан тушаалтнуудын хөрөнгөжих л эх үүсвэр болдог байна.

Авлига нийгэм дэх нийтийн үнэт зүйлсийг устгадаг ба иргэдийн төрийн байгууллагууд болон түүний удирдлагуудад итгэх итгэлийг үгүй хийдэг. Ингэснээр үл итгэгч, бэлэнчилэх сэтгэлгээтэй болсон олон нийт дахин нэг авилгын саад тотгорыг бий болгодог. Нийгэм бүхэлдээ авлигын сүлжээнд автагдаж, нийгэмд шударга ёс, эрх зүйт төрд итгэл алдарч, иргэд нэр төртэй, хангалуун амьдрах боломжгүй болох төдийгүй хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байх нөхцөл байдал бий болдог.

Байгаль орчны бохирдол нь авлигад өртсөн системийн бас нэг үр дагавар юм. Авлигын байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн талаар олон төрлийн судалгаа хийгдэж иржээ. Авлига ихтэй улсад төрийн эрх бүхий албан тушаалтан нийгмийн сайн сайхан, үүний дотор хүрээлэн буй орчны асуудлыг бага анхаарч, ил үүтэйгээр ажиллах хугацаандаа өөрийн халаасаа дүүргэж, эдийн засгийн байдлаа сайжруулахыг хичээдэг байна.

Хүрээлэн буй орчны хамгааллын ажлын удирдлага зохион байгуулалтын дутагдалтай байдал, холбогдох хууль тогтоомж хэрэгжихгүй байх нь байгалийн үнэт нөөцийг хайхрамжгүйгээр зарцуулах болон нийт экологийн систем гэмтэхэд хүргэх аюултай юм.

Уул уурхай, цөмийн эрчим хүчний үйлдвэр, модыг хайр найргүй тайрах, гол усыг бохирдуулах зэрэг үйл ажиллагаа нь нэг талаас төр энэ асуудлыг огт анхаарахгүй байх, нөгөө талаас ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, хуулийн этгээд нь төрийн холбогдох албан тушаалтанд хээл хахууль өгч байгальд хохиролтой үйл ажиллагаагаа зогсоохгүй ажиллаж, хувийн ашиг орлогоо л нэмэгдүүлдэг. Уул уурхай, мод бэлтгэх, нүүрстөрөгч нөхөн үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд дэлхий даяар хээл хахууль төлж ямар ч хязгаарлалтгүйгээр байгаль орчныг устгаж байна.

Төрийн    албан тушаалтны эрх мэдэл их, өргөн хүрээтэй бөгөөд хариуцлага хүлээхгүй байх нь    авлига гарах гол шалтгаан нөхцөл болдог.

Өөрөөр хэлбэл төрийн албан тушаалтан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ нийгмийн олон төрлийн харилцааг зохицуулах шийдвэр гаргах өргөн хүрээний эрх мэдэлтэй байх нь авлигад өртөх магадлалыг ихэсгэдэг.

Мөн төрийн албан тушаалтны авлигатай холбогдох үйл ажиллагаа, үйлдлийг илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байх нь авлига гарах нөхцөл байдал хэвээр хадгалагдан амь бөхтэй оршиход нөлөөлж байна.

Авлига үүсэх нөхцөл нь эдийн засгийн учир шалтгаан байж болно. Төрийн албан хаагчдын цалин бага, ажлын байраа хадгапах итгэл муу байх нь мөн авлигын шалтгаан байж болдог.

Хууль хэрэгжихгүй байх, авлигад холбогдсон этгээдийг хариуцлагад татахгүй байх нь авлига гарах нөхцөл байдал хадгалагдсаар байх шалтгаан болдог. Авлигаас урьдчилан сэргийлэх уур амьсгалыг бий болгож, төрийн механизм, түүний үйл ажиллагаа бүхэлдээ хуульд нийцсэнээр авлигыг арилгах боломжтой.

Мөн нийгмийн зүгээс авлигын бүх тохиолдлыг мэддэг, гэм буруутай этгээдийг шийтгэн цээрлүүлдэг хуулийн зохицуулалттай байх нь чухал. Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа нь авлигын шалтгаан болдог гэж үздэг ч нөгөө талаасаа авлига нь эдийн засгийн хөгжпийг зогсоодог сөрөг нөлөөтэй харилцаа юм.

Авлига нь ёс суртахуунгүй байдалд хүлцэнгүй хандах явдал даамжирах үед хамгийн ихээр дэлгэрдэг. Тухайлбал, төрийн байгууллагуудын эрх мэдэлд тавигдах хяналт    алдагдах, шийдвэр гаргалт    ойлгомжгүй болох, иргэний нийгмийн бүрэн эрх алдагдах үед гэх мэт байна. Тиймээс хүмүүсийг эрх мэдлээ урвуулан ашиглахаас нь урьдчилан сэргийлэх удирдпагын тогтолцоо, үр дүнтэй механизмыг бий болгох нь чухал байна.

Апиваа улсын    эрх зүйн зохицуулалтын онцлог, түүний уламжлалын ялгаанаас үл хамааран хувийн ашиг сонирхпын төлөө эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулан ашиглах, хээл хахууль өгөх, авах зэргээр нийтийн өмч хөрөнгө болон нийгмийн баялгийг хувийн халаасанд шилжүүлэх явдлыг огтхон ч хүлээн зөвшөөрч болохгүй юм .

Хуульч, судлаач М.Уянга, Г.Баярмаа