sonin.mn

Сайдын марафон гэх жигтэй уралдаан сүүлийн өдрүүдэд ил далд явсаар буй. Энэ уралдаанд УИХ-ын гишүүн А.Бакей ч мөн өөрийгөө яагаад байж болохгүй гэж хэмээн бодсон бололтой. Михиалд нэг бодол бий гэдэг дээ.

Тэрбээр нэгэн ярилц­лагадаа “Би уг нь сайд болъё гээд нэрээ хэлбэл хэлэх л хүний нэг. Хоёр дахь удаагаа сонгогдож байна. Үндэсний цөөнх Баян-Өлгий аймгийг төлөөлж УИХ-д сууж байгаагийн хувьд болохгүй гэх газаргүй, Бас ч гэж улс төрийн тогоонд чанагдсан, ажлын арга туршлага байна.

Гэхдээ заавал сайд болно гэж зүтгэсэнгүй” гэсэн байна.

Энэ мэт өрсөлдөөн өдрөөс өдөрт үргэлжилсээр, шинэ нэрс тодрсоор. Харин жинхэнэ томилгоо хэзээ хийгдэж, хэний хүү сайдын суудалд залрах юм бол.

Эх сурвалж: