sonin.mn

Энэ оны эхний есөн сарын байдлаар нүүрсний экспортын 64 гаруй хувь нь Гашуунсухайт боомтоор дамжин өнгөрсөн байна. Тус боомтоор Тавантолгойн бүлэг ордод олборлолт явуулдаг компаниуд нүүрсээ экспортолдог.

Гашуунсухайт боомтын мэдээлснээр эхний есөн сарын байдлаар нийт 8.7 сая тонн нүүрс тус боом­тоор дамжин БНХАУ-ын зах зээлд гарчээ. Үүнээс дийлэнх хувийг нь “Энержи Ресурс" компанийн нүүрс бүрдүүлсэн хэвээр байна. Гашуунсухайт боомтын мэ­дээллээр “Энержи Ресурс" компани эхний гурван улиралд 4.7 сая тонн нүүрс экспортолжээ.

Харин өн­гөрсөн оноос Баруун цанхийн нүүрсний экспортоо эхлүүлсэн “Эрдэнэс Таван­толгой" компани тайлант хугацаанд 3.9 сая тонн нүүрс БНХАУ-ын зах зээлд нийлүүлсэн байна.

Экспорт нь өнгөрсөн оны мөн үеэс бараг хоёр дахин өссөн “Эрдэнэс Тавантолгой" ком­пани энэ онд зургаан сая тонн нүүрс экспортлох зорилт тавиад байгаа ажээ.

Мөн тун удахгүй Таван­толгойн ордын стратегийн хөрөнгө оруу­лагчийг шал­гаруулснаар нүүрсний экс­порт болон орлого нь өсөх боломж бүрдэнэ гэж тооцоолоод байна. Энэ оны эхний есөн сард нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс хоёр сая орчим тонноор өсч, 13.5 сая тоннд хүрсэн гэж Үндэсний статистикийн хороо мэ­дээллээ.

Хэдий тийм боловч үнийн уналттай холбоотойгоор ор­логынх нь хэмжээ 150 сая орчим ам.доллараар буурчээ.

Эх сурвалж: