sonin.mn
Хөндөж байгаа сэдвийн хүрээнд популизм бол “харийнхнаас айх олон түмний айдас” дээр суурилсан улс төрийн доктрин юм. Төмөр зам гэж ярихаар өөдөөс Танк орж ирнэ гэх, Гадаадын хөрөнгө оруулалтыг ярихаар  Хажиглахын цаана xenophobia байгаа. Xenophobia нь “гадаадынхнаас айх” гэсэн утгатай грек үг. Шинжлэх ухааны нэр томьёо ч гэж болно. Энэхүү үзэгдэл ялангуяа олон зуун жил дайсагнаж явсан түүхтэй орнуудын ард түмэнд илүүтэй байдаг. 
 
Айдас олон янз боловч утга учиргүй харанхуй айдсыг давахын тулд шинжлэх ухаанд түших хэрэгтэй болно. Гадаадын хөрөнгө оруулалтыг бурханчлах хэрэггүй, буг чөтгөр болгох бүр ч хэрэггүй.  Бүх юм тооцоо судалгаа, өөрийн үндэсний эрх ашгаа зөв хамгаалж сурсан байх тухай юм. 
 
Гадаадын хөрөнгө оруулалт тойрсон улс төр, эдийн засгийн ухааныг зөв ойлгуулахын тулд өмнө нь би “Гадаадын хөрөнгө оруулалт ба Прагматик национализм” (http://www.sonin.mn/news/easy-page/32940) , “Прагматик национализм (үндэсний үзэл”)-ийн тухай (http://economy.news.mn/content/191812.shtml) , “Гадаадын хөрөнгө оруулалт ба Үйлдвэржилт” ( http://www.sonin.mn/news/politics-economy/33362 ) гэсэн тэмдэглэл бичсэн билээ. 
 
Энэ удаа татварын асуудлыг хамгийн сүүлийн үеийн судалгаанд тулгуурлаж хөндье. (Discussion Paper 875, Corporate effective tax rates in Asian Countries, Kioyta Institute of economic research, July 2013) Юуны өмнө гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалыг өөрлүүгээ татахын тулд улс орнууд өөр хоорондоо өрсөлддөг гэдгийг хэлэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг манайхтай адил Азийн орнуудад харааж ерөөдөг хүмүүс байгаа  л гэж бодож байна. Уулын мод урттай, богинотой ….Хүн юм чинь сайн хүн байхад муу хүн олдож л таараа. Заавал бүгдээрээ ижил бодолтой байх ч шаардлага байхгүй. Харин муу (популизм) нь судалгаанд багтсан орнуудын Төрийн бодлогыг тодорхойлдоггүй юм билээ. 
 
За хэдүүлээ гадаадын хөрөнгө оруулалтын төлөө Татвараар Азийн орнуудтай өрсөлдөх гээд нэг үзье.
Эдийн засгийн чөлөөт бүс болон ямар салбарт хөрөнгө оруулалт орж байгаагаас хамааруулан татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг Хятад, Тайвань, Малайз зэрэг оронд хэрэгжүүлдэг. Индонез татварын хөнгөлөлтөөс татгалзсан боловч чухам ямар салбарт хөрөнгө оруулахаас хамааруулан хөнгөлөлт үзүүлэх болсон.

Хонконг татвараас чөлөөлөх, хөнгөлөх шаардлагагүй угаасаа хамгийн бага татвартай улс.  Азийн орнууд дахь татварын хэмжээг сүүлийн 30 жилд хэрхэн өөрчлөгдснийг дорхи харьцуулалтаас харж болно.
 

Дээрх харьцуулалтыг харвал


1. Гадаадын хөрөнгө оруулалтын төлөөх Азийн орнуудын өрсөлдөөн нь эдгээр орнуудад сүүлийн 30 жил бүхэлдээ татварын хэмжээ ихээхэн буурахад нөлөө үзүүлжээ.


2. Монголын татварын хэмжээ гадаадын хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг болохын хувьд Энэтхэг, Японоос яльгүй дээр юмуу даа. Гэхдээ харьцуулж болохгүй байх. Энэтхэг, Япон дэндүү том зах зээл.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах өрсөлдөөнд зөвхөн татвар биш, маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүнийг танин мэдэж төрийн бодлого болгох нь Монголын тулгамдсан асуудал мөн.

Монгол Улсын Ерөнхий сайд асан, МҮАН-ын дарга М.Энхсайхан