sonin.mn

Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав.

Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Х.Өлзийбаяр болон бусад удирдлагууд хүлээн авч уулзан Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил үйлчилгээний талаар харилцан ярилцаж, байгууллагын болон шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн