sonin.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албанаас сургалт зохион байгууллаа.

Сургалтын гол зорилго нь архив, албан хэрэг хөтлөлтийн холбогдолтой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, хороодод үүсч хөтлөгдөж буй баримт бичигтэй ажиллах ажлын арга, хэлбэрийг хөнгөвчлөх, баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг сайжруулахад оршсон аж.

Сургалтад дүүргийн 28 хорооны Засаг дарга нар болон зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд гэсэн 80 орчим албан хаагч хамрагджээ. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврыг мөрдүүлж хэрэглэхийн ач тус, баримт бичгийн нэр, төрөл, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх тухай мэдээллийг уг сургалтаар олж авсан. Мөн баримт бичгийн стандарт, хэмжээ, хуудасны тохиргоо болон баримт бичгийн бүрдлийн талаар номын дуу сонссон юм.

Мөн энэ удаагийн сургалтаар хороодоос 16 дугаар хороог сонгон тухайн хорооны дотоод ажилтан танилцан эрх зүйн бичиг баримтын бүрдэл, стандарт зэрэгт мэргэжил арга зүйн зөвлөгөөг өглөө.

Түүнчлэн 28 хорооны Засаг дарга болон нийгмийн ажилтан, зохион байгуулагч нараас олж авсан мэдээлэл, мэдлэгт үндэслэн шалгалт авч мэдлэгийг баталгаалж, практикт тулгуурласнаараа уг сургалт онцлог байв.