sonin.mn

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийг байгуулсан. ЦЕГ-аас 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус хэлтэст ажиллах офицер, алба хаагчийн бүрэлдэхүүнийг томилж, үйл ажиллагааг нь эхлүүлээд буй.

100 мянган хүн тутамд цагдаагийн нэг хэлтэс үйл ажиллагаа явуулан, иргэд, олон нийтэд үйлчлэх журмын дагуу байгуулагдсан тус хэлтэс нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт орших Хууль сахиулахын их сургуулийн хойно хуучнаар Амгалангийн цагдаагийн хэсэг болон өрхийн эмнэлгийн байранд ажил үйлчилгээ явуулж байна.

Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь Баянзүрх дүүргийн 8, 9, 10 ,11, 12, 20, 23, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.

Шинэ тутам байгуулагдсан тус цагдаагийн хэлтсийн хувьд ажлын байр хүрэлцээгүйгээр тус хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хэрэг бүртгэгч, байцаагч нар Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэргэд байрладаг Замын цагдаагийн тасгийн байрны 3-4 дүгээр давхарт байрлаж байгаа юм байна.

Тиймээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн бүс нутагт хамаарагдах хороодын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өргөдөл, гомдол, гэмт хэрэг зөрчлийн дуудлагын ажил үйлчилгээг дүүргийн Замын цагдаагийн тасгийн 3-4 дүгээр давхарт байрлах Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт хандаж авах буюу тус хэлтсийн жижүүрийн 96164000 дугаарт холбогдож мэдээллээ өгөх боломжтой.