sonin.mn

Хууль зүйн сайдад хуулиар эрх олгогдсон нийт 112 журам батлагдахаас: Харьяа агентлаг болон бусад байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөж буй захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн санд бүртгэлтэй Хууль зүйн сайдын 103 шийдвэр, батлагдаагүй 9 журам байна. Үүнээс шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 2013 онд 26, 2014 онд 29, нийт 55 журам шинэчлэн батлагдаад байна.

Нэг. Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх журам

Хууль зүйн сайдад хуулиар эрх олгогдон батлагдах нийт 3 журмаас батлагдсан 1, батлагдаагүй 1, шинээр боловсруулах болон хүчингүй болгох шаардлагатай 1 журам байна. Үүнд:

- “Замын-Yүд” бүсэд нэвтрүүлэх журмыг хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

Хоёр. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх журам

Хууль зүйн сайдад хуулиар эрх олгогдон батлагдах нийт 34 журмаас батлагдсан 31, үүнээс 2013 онд 7, 2014 онд 7 журам тус тус шинэчлэн батлагдсан. Батлагдаагүй 3, дахин боловсруулах болон нэмэлт өөрчлөлт оруулах 3, нийт 6 журам байна. Үүнд:

1. Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам;

2. Галт зэвсэг эзэмших, ашиглах сургалтын журам;

3. Иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгаар мал сүргийг хамгаалах зорилготой малчид, мал бүхий иргэдийн бүлгийг баг, хороонд ажиллуулж болох бөгөөд бүлгийн үлгэрчилсэн дүрэм.

Гурав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мөрдөх журам

Хууль зүйн сайдад хуулиар эрх олгогдон батлагдах нийт 23 журмаас батлагдсан 22 байна. 2013 онд 4, 2014 онд 7 журам тус тус шинэчлэн батлагдсан. Батлагдаагүй 1, дахин боловсруулах болон нэмэлт өөрчлөлт оруулах 9, нийт 10 журам байна.
- Хүүхдийг албадан саатуулах, цагдан хорих болон насанд хүрээгүйчүүдийн хорих байгууллагын газрын дүрэм /Шинээр/

Дөрөв. Улсын бүртгэлийн байгууллагын мөрдөх журам

Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөх нийт 10 журмаас батлагдсан 10 журам байна.

Тав. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын мөрдөх журам

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөх нийт 7 журмаас батлагдсан 7 байна.

Зургаа. Тахарын албаны мөрдөх журам

Хууль зүйн сайдад хуулиар эрх олгогдон батлагдах нийт 9 журмаас батлагдсан 8, батлагдаагүй 1 журам байна.
- Эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. /Журмын төсөл батлуулахаар Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн байна./

Долоо. Шүүхийн шинжилгээний байгууллага

Хууль зүйн сайдад хуулиар эрх олгогдон батлагдах нийт 6 журмаас батлагдсан 6, дахин боловсруулах болон нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай 3 журам байна.

Найм. Эрх зүйн туслалцааны байгууллагын /Эрх зүйн туслалцааны төв/
мөрдөх журам

Эрх зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаандаа мөрдөх нийт 2 журмаас батлагдсан 2 байна.

Ес. Бусад

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулиар Хууль зүйн сайд дараах журмыг батлахаар зааж эрх олгосон:

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 12.1.4-т заасан үйлчилгээ үзүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага.

ХУУЛЬ САХИУЛАХ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ХЭЛТЭС