sonin.mn

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 10.8 сая ам.долларыг 1851.51-1853.51 төгрөгийн ханшаар, 82.8 сая юанийг 302.40-302.81 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк 302.60 төгрөгийн хаалтын ханшаар 38.0 сая юань худалдав.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 50.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 5.8 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал  ирүүлснийг  Монголбанк 100 хувь биелүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.