sonin.mn

Энхийг дэмжих ажиллагааны III батальон болох зорилготойгоор өрнүүн ажил үйлс өрнүүлж байгаа Зэвсэгт хүчний 350 дугаар анги  саяхан байлдааны тугаа гардан авлаа.

Жанжин тугаа хүлээн авах энэхүү хүндэтгэлийн ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон Батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцсон бүрэлдэхүүн, ангийн хамт олон оролцсон юм.