sonin.mn

Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд Үлээвэр найрал хөгжмийн уралдаан зохион байгуулах тухай удирдамж гарсан билээ.

Энэхүү уралдааны шалгаруулалт энэ сарын 17, 18-ны өдөр Батлан хамгаалах их сургуулийн жагсаалын талбайд болно. Уралдаанд шалгарсан хамт олон 1 сая төгрөгийн эзэн болох бол удаах байрууд 400-800 мянган төгрөгийн шагнал гардана.

Мөн шилдэг удирдаач, гоцлол хөгжимчнийг ч шалгаруулан урамшуулах юм байна.

Уралдаанд шалгарсан Үлээвэр хөгжимчдийн тоглолтыг Нийслэлийн ойн өдрөөр Чингис хааны талбайд болох баярын жагсаалд оролцуулахаар болжээ.