sonin.mn

Цэргийн багийн харилцан ажиллагаатай байгууллага, алба, нэгжүүдтэй танилцах аяны хүрээнд Гал сөнөөх алба, Нохой сургалтын төв, Инженер устгал, хайгуулын бүлэг, Нэгдсэн ажиллагааны удирдлагын төв зэрэг газруудтай танилцах ажлыг  Нислэгийн аюулгүй байдлын офицер, ахмад Б.Аваадорж, холбогч офицер, дэслэгч Н.Шинэбаяр, сургагч ахлагч М.Эрдэнэбат нар удирдан явууллаа.

  Танилцах аяны үеэр Гал унтраах байгууллагын техник тоног төхөөрөмж, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, гал гарсан нөхцөлд түүнийг унтраах дадлага, сургуультай танилцсанаас гадна галын аюулын төрөл, галын хорыг хэрэглэх, аюулгүйн арга хэмжээг сахих талаар танилцуулсан юм.

  КАЯА баазын ажиллагааны төвийн үйл ажиллагааг ээлжийн дарга, АНУ-ын ахмад Мэл танилцуулж, техник хэрэгслээ үзүүлж, сонирхсон асуултад хариуллаа. Танилцах аялал нь бусад орны цэргийн алба хаагчдаас туршлага судлах, мэдээлэл солилцох боломжийг нээсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.