sonin.mn

АНКАРА. /Reuters/. Сирид “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэж буй курдуудтай нэгдэх хүсэлтэй Иракийн курдын хүчнийхэнд улсынхаа хилээр нэвтрэхийг зөвшөөрнө гэж Туркийн Гадаад харилцааны сайд мэдэгдлээ.

Иракийн курдуудын бүсийн аюулаас хамгаалах хүчнийхэн одоо Сирийн хойд нутгийн Айн аль-Араб хотын төлөө тэмцэхээр хил давж магадгүй гэж сайд Мовлуд Чавушоглу хэлэв.

Сирийн курдууд Турктэй ойрхон энэ хотыг хамгаалж байгаа билээ. Энэ хот босогчдын гарт орж болзошгүй гэж түгшиж байгаа юм.

Курдын хүчний хэр олон хүнд хил давах зөвшөөрөл олгох, тэд ямар замаар явах зэргийг сайд тодруулан хэлсэнгүй.

Сирийн курдуудад цэргийн хангалттай тусламж үзүүлэхгүй байна гэж засгийн газраа Туркийн курдууд шүүмжилж байсан билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: