sonin.mn

ЛОНДОН. /Xinhua/. Британийн хунтайж Уильям, түүний гэргий Кейт нар ирэх оны дөрөвдүгээр сард хоёр дахь хүүхдээ өлгийдөн авна.

“Кэмбрижийн гүн, гүнгийн авхай нар 2015 оны дөрөвдүгээр сард хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахыг батлан мэдэгдэхдээ баяртай байна” гэж Кенсингтоны ордонд албаны хүн мэдэгдэл хийхдээ хэлсэн юм.

Кейт хоёр дахь хүүхдээ тээж байгаа тухай мэдээ өнгөрсөн есдүгээр сарын эхээр гарсан юм. Тэр цагаас хойш тэрбээр олон нийтийн арга хэмжээнүүдээ цуцалсаар байна.

Тэдний анхны хүүхэд, хунтайж Жорж 2013 оны долдугаар сард мэндэлсэн билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: