sonin.mn

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.10.22/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Намдагийн Батцэрэгийг Засгийн газрын гишүүн-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах саналаа өргөн мэдүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.