sonin.mn

Төрийн өмчийн хороо  Нийслэлийн өмч болох нь тогтоогдсон Ленины музейг 1 сая ам.долларын барьцаанд тавьсан МАН-ыг шүүхэд өгөөд буй билээ.
Учир нь  тус хороо  МАН-ыг  улсын өмч болох улсын бүртгэлийн Ү-2202002678 дугаарт бүртгэлтэй 7550м.кв талбай бүхий В.И.Лениний музейн барилга, 4712 м.кв газрыг тус бүр барьцаанаас чөлөөлөхийг шаардсан ч  МАН шаардлагыг биелүүлэхгүй өдий хүрсэн аж.
Харин энэ тухай МАН-ынхан санаа зовохгүй байгаа бололтой .
Тэр бүү хэл УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ тухай :
"Нийслэлийн өмчөөс тасалж авсан Соёлын төв өргөөний дэргэдэх гурван давхар байраа яагаад балгас болгосон тухайгаа АН-ын нийт гишүүддээ тайлагначихаад хүний байшин руу өнгөлзөж бай гэж хэлмээр байна." гэж өгүүлжээ.

П.Мандах