sonin.mn

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран “Иргэний эрүүл мэндийг сайжруулахад бидний оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэг нь халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, эх  хүүхдийн эрүүл мэндийн тусламжийг сайжруулах зорилготой байсан юм.

Уулзалт хэлэлцүүлгээр дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч М.Саранцэцэг, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч Д.Эрдэнэчимэг нар эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж өнөөгийн байдал, халдварт өвчний гаралт өнөөгийн байдал зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн.

Мөн эх хүүхдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлуудаар багаар ажиллаж саналаа солилцжээ.