sonin.mn

МЕХИКО. /RIA Novosti/. Мексикийн Игуала хотод сураггүй болсон оюутнууд тус бүрийн талаар мэдээлэл өгвөл 1,5 сая песо буюу 111 мянга орчим доллароор шагнана гэж тус улсын Ерөнхий прокурор даваа гарагт амласан байна.

Сураггүй болсон бүх оюутны талаарх мэдээлэлд нийтдээ 64,5 сая песо буюу 4,8 сая доллар төлөх аж.

Оюутнууд есдүгээр сарын 26-нд сураггүй алга болсон билээ. Тухайн үед Игуала хотын захирагч Хосе Луис Абаркигийн тушаалаар цагдаа нар танхай этгээдүүдийн хамт боловсролын тогтолцоог эсэргүүцсэн оюутнуудад халдсан юм. Халдлагын үеэр зургаан хүн амиа алдаж, 43 оюутан сураггүй алга болжээ.

Латин Америкийн орнуудын Ерөнхий прокурорын газрууд мөн оюутнуудыг алга болсон хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийн хэн болохыг тогтоож, баривчлахад нөлөөлөх мэдээлэлд 1,5 сая песо төлнө гэж амлаж байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: