sonin.mn

ТЕГЕРАН. /NHK/. Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай уулзаж, Иракийн баруун болон хойд нутгийг эзлээд байгаа “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой хоёр улс хамтран тэмцэхээр тохиролцлоо.

Өнгөрсөн сард Абади Ерөнхий сайд болсноос хойш анхны гадаад айлчлалаа Иранд хийхээр болсон нь хоёр хөрш орон гүн гүнзгий харилцаатай болохыг харуулж байна гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Мөн тэрбээр Ойрхи Дорнодод заналхийлж буй “Лалын улс” бүлэглэлтэй хамтран тэмцэхийг Иранд уриалав.

Иран улс бүх талын дэмжлэгийг Иракийн Засгийн газарт үзүүлэхэд эргэлзэх зүйлгүй гэж Роухани мэдэгджээ.

Шиитүүд голдуу иргэдтэй Иран улс суннитын цэрэгжсэн бүлэглэлийг гол аюул хэмээн үзэж байна. Урьд нь мэдээлснээр, Иракийн хойд нутагт “Лалын улс”-тай тэмцэж буй курдуудад Иран зэвсгийн тусламж үзүүлсэн билээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: