sonin.mn

БАГДАД. /Xinhua/. Иракийн нийслэл Багдад хотод дахь рестораны гадаа хоёр машин дэлбэрсний улмаас 7 хүн амиа алдаж, 40 орчим хүн шархадлаа гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдэв.

Багдад хотын шиитүүд голдуу оршин суудаг Тельбия дүүргийн “Habaybnah” рестораны машины зогсоолд өдрийн хоолны цагаар мина суурилуулсан машинууд дараалан дэлбэрчээ.

Хамгийн сүүлийн эх сурвалжийн мэдээгээр, долоон хүн амиа алдаж, 40 хүн шархадсан байна.

Өнгөрсөн хэдэн өдөр Багдад дахь шиитүүд голдуу оршин суудаг дүүрэгт чиглэсэн томоохон хэд хэдэн халдлагын нэг нь энэ болж байна. Халдлагуудын улмаас олон арван хүн амь насаа алдаж, шархдаж байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: