sonin.mn

ХОНКОНГ. /NHK/. Хонконгийн эсэргүүцлээ илэрхийлэгч оюутнуудын удирдагч нар болон засгийн газрын албаны хүмүүс сонгуулийн шинэчлэлтэй холбоотойгоор үүссэн мухардмал байдлаа шийдвэрлэхийн тулд анх удаа уулзалт хийсэн ч зөвшилцөлд хүрч чадсангүй.

Хонконгийн засаг захиргааны дараагийн тэргүүний сонгуульд ардчиллыг дэмжигчид өрсөлдөхийг хориглосон Бээжингийн шийдвэрийг хүчингүй болгохыг мягмар гарагт хийсэн уулзалтын үеэр оюутнуудын удирдагч нар засгийн газраасаа хүссэн байна.

Энэ албан тушаалын төлөө олон нийтийн дэмжлэгийг тодорхой хэмжээгээр хүлээсэн хэнийг ч нэр дэвшихийг зөвшөөрөхийг эсэргүүцэгчид уриалжээ.

Харин албаны хүмүүс энэ хүсэлтээс татгалзаж, эх газрын шийдвэрийг хүчингүй болгох нь Хонконгийн Үндсэн хуультай зөрчилдөнө гээд, эсэргүүцлээ илэрхийлэхээ зогсоохыг оюутнуудаас хүссэн байна.

Анхны уулзалтаар зөвшилцөлд хүрч чадаагүй ч хоёр тал яриа хэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: