sonin.mn

ДОНЕЦК. /ITAR-TASS/. Украины зүүн нутгийн Бүгд Найрамдах Донецк Ард Улс ямар ч асуудалгүйгээр өвлийг давах хангалттай нүүрстэй гэж тус өөрийгөө зарлан тунхагласан бүгд найрамдах улсын  Ерөнхий сайд Александр Захарченко мэдэгдэв.

“Бид 10 дугаар сарын 15-нд халаалтаа өгч эхэлсэн. Энэ үед тийм ч хүйтэн биш байгаа учир халаалтын системийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахгүй байна гэж Захарченко мэдээлжээ.

Мөн тэрбээр, бидний шалгаагүй үлдээсэн нэг халаалтын систем байлдааны бүсэд оршиж байна гэжээ.

Бид аажмаар иргэдийг дахин гэр оронтой болгоно гэж найдаж байна, мөн хэцүү байсан ч бид өвлийг хамт даван гарна гэж Ерөнхий сайд хэлжээ.

Орон сууц халаахад ашиглах нүүрс бидэнд байгаа учир бид өвлийн хүйтнээс санаа зовох зүйлгүй гэж тэрбээр хэлжээ.

Энэ долоо хоногт багтаан улс даяар нэг ч орон сууц алгасалгүй халаалтыг өг гэсэн үүргийг Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өнгөрсөн даваа гарагт өгсөн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: