sonin.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга,   Монгол-Францын парламентийн бүлгийн дарга Н.Батцэрэг Бүгд Найрамдах Франц Улсын Батлан Хамгаалах яамны Зэвсэглэлийн ерөнхий газрын Ази-Номхон Далай хариуцсан газрын дарга ноён Кристиан Буурдэйг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Кристиан Бүүрдэй хэдий зав бага байгаа боловч өөрийг нь хүлээн авч уулзсанд эрхэм гишүүнд талархаад Монгол улсад хийж байгаа айлчлалынхаа талаар болон манай орны Үндэсний Аюулгүй Байдал болон Батлан хамгаалах салбарт авч хэрэгжүүлж, хамтран ажиллах боломжтой зарим төслийн талаар ярилцав.   

 Уулзалтын үеэр манай улсын Батлан хамгаалах салбарт харилцаа холбоо, хиймэл дагуулын болон орчин цагийн дэвшилтэд техник, технологи, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах боломжтой талаар харилцан санал солилцлоо.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг уулзалтын үеэр Монгол улсын Засгийн газар өөрийн хиймэл дагуултай болохоор ажиллаж байгаа бөгөөд энэхүү салбарт Франц улстай хамтран ажиллах боломжтойг дурьдаад хоёр орны найрсаг харилцаа бүх шатанд хөгжиж байгаад талархаж явдгаа мөн илэрхийлэв.