sonin.mn

ВАШИНГТОН. /Reuters/. Цөмийн зэвсгээсээ татгалзахад чиглэсэн дорвитой алхам хийхийг Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх, зогсонги байдалтай байгаа  зургаан талын хэлэлцээний асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч уриаллаа.

Вашингтон хотод мягмар гарагт болсон симпозиумын үеэр Сидней Сейлер ингэж уриалсан байна. Тэрбээр өнгөрсөн сард энэ  албан тушаалд томилогдсон юм.

Зургаан талын хэлэлцээ тасарснаас хойш бараг зургаан жил өнгөрчээ.

Түүний хэлснээр, Умард Солонгос цөмийн зэвсэгтэй байгаагийнхаа улмаас дипломат харилцаа болоод эдийн засгийн хувьд ихээхэн гарз хохирол амссаар байна.

Зургаан талын хэлэлцээг ямар нэг урьдчилсан болзолгүйгээр сэргээхийг Умард Солонгос хүсч байгаа билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: