sonin.mn

2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

Монгол улсад:

Улсын хэмжээнд халдварт өвчний дэгдэлт, гамшиг, осол, химийн болон цацраг идэвхт бодисын хордлого, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна.

Дэлхий дахинд:

Эбола вируст халдвар, Дэлхий дахинд (албан мэдээ)

2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг 8 улсад Эбола вируст халдварын нийт 9284 тохиолдол бүртгэгдэж, 4604 хүн нас барсан. Нигер улсад Эбола вируст халдвараар хүн өвчилсөн гэх хамгийн сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 42 хоногийн хугацаанд дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул ДЭМБ-аас Голомтыг цомхотгосныг албан ёсоор мэдэгдлээ.

Эх сурвалж:www.who.int

Шуурхай удирдлагын төв