sonin.mn

ПХЕНЬЯН. /ITAR-TASS/. “Тааламжгүй үйлдэл” гаргасан хэмээн АНУ-ын иргэн Жеффри Фоулиг Умард Солонгос тавдугаар сард баривчилсан бөгөөд түүнийг сулласан эсэх талаар хараахан мэдээлэл хараахан гараагүй байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Эрнест, АНУ-ын иргэн нутаг буцсан гэж мэдэгджээ.

"Одоо хоригдож байгаа Кеннет Бэи болон Мэтью Миллер нарт бид анхаарал тавьж, тэднийг яаралтай суллахыг Умард Солонгосоос дахин уриална" гэж Эрнест мэдэгдсэн байна.

Солонгосын төв цахилгааны мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, “Тааламжгүй үйлдэл” гаргасан, АНУ-ын 56 настай иргэнийг баривчилжээ. Тэрбээр, дөрөвдүгээр сарын 29-нд Умард Солонгост аялахаар ирж, улс орны хуульд нийцэхгүй үйлдэл хийсэн байна.

БНАСАУ болон АНУ дипломат харилцаагүй улсууд юм. Умард Солонгосын нийслэл Пхеньян хот дахь Шведийн Элчин сайдын яам нь АНУ-ын байр суурийг уламжилдаг байна. Хоёр орны харилцааны хурцадмал байдал олон жилийн турш үргэлжилсээр байгаа билээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: