sonin.mn

Хотын дарга Э.Бат-Үүл сүүлийн өдрүүдэд амьсгаа өндөр яваа. Тэрбээр намын даргынхаа МАХН-тай хийсэн гэрээнд сэтгэл ихэд дундуур байгаагаа цаг үргэлж мэдэгдэж байгаа.

Тэгвэл өчигдөр тэрбээр “Би өөрийн намын УИХ-ын гишүүдэд хандаж юу хэлсэн бэ гэхээр хэрвээ намаа авармаар л байгаа бол Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр кнопоо дараарай гэж хэлж байгаа” гэсэн байна.

Нийслэлийн АН-ын дарга тэрбээр намын даргаа дур мэдэж ийм шийд гаргасан хэмээн бухимдаж байгаа юм.

Түүний бухимдал дээд цэгтээ тулж, журмын нөхдөөсөө ийн хүсэхэд хүрсэн бололтой. Ямартай ч баатар дарга намын даргадаа банга хүртээхээр ширүүн тэмцэл эхлүүлсэн.

Түүнийгээ баталгаажуулан намын нөхдөө сайн гэгч нь уриалаад авлаа. Харин энэ үйл явдлын хэрхэн төгсөх нь сонирхолтой.

Эх сурвалж: