sonin.mn

БЭЭЖИН. /NHK/. Азийн улсуудад дэд бүтэц барихад хөрөнгө оруулах шинэ банк байгуулах шаардлагатай гэж Хятад улс удаа дараа онцлон тэмдэглэж байна.

Бээжин хотод болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын / APEC/ гишүүн улсуудын сангийн сайд нарын уулзалтын дараа Хятадын Сангийн сайд Лоу Живей хэвлэлийн бага хурал хийсэн юм.

APEC-ын энэ удаагийн чуулга уулзалтын үеэр хэлэлцээгүй хэдий ч хөгжиж буй улсуудад дэд бүтэц барихад мөнгө их хомс байгааг Ази-Номхон далайн бүс нутгийн улсуудын засгийн газрууд мэдэж байна гэж Лоу хэлэв.

Түүний хэлснээр, Хятадын санал болгосон Азийн дэд бүтцийн хөгжлийн банкийг байгуулбал Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банканд нэмэр болох ажээ.

Хятадын шинэ банк байгуулах саналыг энэ хоёр банкны албаны хүмүүс таатай хүлээн авсан байна.

Зүүн Өмнөд Ази болон Ази-Номхон далайн бүс нутгийн бусад хэсгийн 20 хүртэл улс энэ банкийг байгуулахад оролцох төлөвтэй байгаа аж.

Тус бүс нутагт Хятад улс нөлөөгөө бэхжүүлэхийг чармайж байгаа бөгөөд шинэ банкийг ингэх арга замуудынх нь нэг гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: