sonin.mn

МЕХИКО. /BBC/. Мексикийн Игуала хотын даргыг тус улсын өмнөд нутагт эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон оюутнуудыг хулгайлсан хэргийг зохион байгуулсан, мөн наад зах нь зургаан жагсагчийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгасан байна.

Эхнэрийнхээ хамт зохион байгуулж байсан үдэшлэгт нь жагсагчид саад болохгүй байх үүднээс эсэргүүцлийн ажиллагааг дарах тушаалыг хотын дарга Хосе Луис Абарка цагдаа нарт өгсөн гэж тус улсын Ерөнхий прокурор Хесус Мурильо Карам мэдэгдсэн байна.

Хосе Луис Абарка, Игуала хотын цагдаагийн дарга хоёр хотоос зугтжээ.

Хулгайлагдсан 43 оюутныг хамгийн сүүлд гурван долоо хоногийн өмнө харсан байна. Нүдээр үзсэн хүний хэлснээр, тэднийг сэжигтнүүдийг тээвэрлэдэг автомашинуудад хүчээр суулгаж байжээ.

Оюутнуудыг сураггүй алга болсонд дургүйцсэн Игуала хотын оршин суугчид хотын захиргааны байрыг галдан шатаасан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: