sonin.mn

ОТТАВА. /ВВС/. Парламентын ордонд лхагва гарагт халдлага үйлдсэн зэвсэгт этгээд гадаад паспорт мэдүүлсэн байсан бөгөөд Сири рүү явах  гэж байсан гэж Канадын цагдаа нар мэдэгдлээ.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, Канадын 32 настай иргэн Майкл Зехаф-Бибеау нь ганцаараа халдлага үйлджээ.

Сэжигтэн этгээд нь  хэт давруу үзэлтэй лалынхантай холбоотой, Сири рүү явахаар төлөвлөж байсан гэж тэд хэлэв.

Канадын нийслэл Оттава хотод парламентын ордон руу Майкл Зехаф-Бибеау нэвтэрч, цагдаа нартай буудалцаж байхдаа хөнөөгдсөн юм. Үүний өмнөхөн тэрбээр парламентын ордноос холгүй орших дайны дурсгалын хөшөөний дэргэд харуулд зогсож байсан нэг цэргийн аминд хүрсэн билээ.

Сэжигтэн ямар учраас энэ халдлагыг үйлдсэнийг бид  шалгана гэж цагдаа нар хэлэв.

Г.Доржханд

Эх сурвалж: