Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.24.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 15 минутад 51.3 хувийн ирцтэй эхлэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонсов.
Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны дундуур хуралдаж тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжсэн байна.
Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр санал хурааж шийдвэрлэсэн төслийн 1 дэх хэсгийг хасах зарчмын зөрүүтэй болон тогтоолын төслийн тэмдэглэх хэсгийг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 4.1.2 дахь заалт, 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн холбогдох заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь” гэж өөрчлөх найруулгын шинжтэй өөрчлөлтийг төсөлд тусгажээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тогтоолын төслийн 1 дэх заалтын “Сайншанд-Замын-Үүд” гэснийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авчээ. Ингэснээр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн явцад нэмж тусгагдсан Нарийн сухайтаас Гашуун сухайт, Сайншандаас Хангийн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих санал хасагдаж байгаа юм.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Д.Зоригт, Ц.Даваасүрэн, Х.Баттулга, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Н.Номтойбаяр, Л.Цог нарын гишүүд Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулав. Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ тогтоолын төсөл нь Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг болон хөрш хоёр оронтой төмөр замын салбарт тохиролцсон тохиролцоонд нийцэж байгаа.
Гэхдээ төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг сайжруулах тал дээр УИХ цаашид анхаарах шаардлагатай байгаа нь хэлэлцүүлгийн явцад харагдаж байна гэдгийг хэлэв.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын зарим гишүүний гар утасны дугаарыг ашиглан мессеж илгээж олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, гишүүний эрхэд халдсан хууль бус ажиллагаа явагдаж буйг УИХ-ын гишүүн А.Бакей, Р.Гончигдорж, Д.Ганхуяг нар мэдэгдлээ.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд “Энэ асуудлын талаар холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг өгсөн, хууль хяналтын холбогдох байгууллагууд ажиллаж байгаа” гэдгийг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар гар утас, мессежтэй холбоотой асуудлыг тус Байнгын хороо анхааралдаа авч Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулах болно гэдгийг мэдэгдэв.
Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулсны дараа Байнгын хорооны саналаар Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 43 нь буюу 84.3 хувь нь дэмжлээ.
Энэ тогтоол батлагдсанаар Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар болж байгаа юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл0
… Монголыг буурай үед нь эзлэх гэж яаж ч оролдсон үргэлж бүтэлгүйтдэг , харин Монгол эргээд танай Хятадуудыг эрхшээдэг гэдгийг түүхээс ойлгож аваагүй юм уу. Чи ямар ч сайхан үлгэр ярьсан хужаа хүний санаа цаагуураа үргэлж Монголын эсрэг зорилготой байдаг гэдгийг бид түүхээс сайн мэднэ. Тиймээс Монголын сайн сайхны төлөө гэж хэзээ ч дахин худал битгий ярь. Үр хүүхэд чинь Монгол газар шороон дээр амьдрах эрхгүй болох болно. … Юу тарина түүнийгээ хураана … гэдэг үгийг сайн ойлгохыг хичээ. Монголчууд Тэнгэр заяатай , харин хужаа та нар газар заяатай . Хэзээ ч Тэнгэрт нисэж үзээгүй байж бидэнд яаж нисэх тухай заах гэж оролдох нь ичгэвтэр бус уу. Монголчууд бид удахгүй нисээд явна , харин хужаа та нар газраа алгадаад хоцорно. Энэ бол Мөнх Тэнгэрээс бидний Монголчуудад өгсөн хувь тавилан. Үүнийг хэн ч, хэзээ ч сөрж зогсож чадахгүй.
... Bank of China орж ирэх ёстой , … Нарийн төмөр зам баригдах ёстой гэж ярьж , бичиж байгаа хүмүүс бол урвагчид мөн . ... Хятадын Төрийн банкийг оруулж ирэх ажлыг гардан гүйцэтгэж , Нарийн төмөр зам баригдах хууль эрх зүйн орчныг бий болгох ажлыг удирдан зохион байгуулж байгаа Ардчилсан хужаа луйварчид урвагч , нэр бүхий этгээдүүд , Монгол Улсын тусгаар тогтнолыг устгахын тулд бузар мууг үйлдэж буй тул , … Цаазын дээд хэмжээ өгөх ёстой . ... Юу тарина , түүнийгээ хураана . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ..
... Ардчилсан хужаанууд луйварчид урвагчид бүрэн эрхт Монгол Улсад , ... Хар Хятадын нарийн төмөр зам барихаар улайран зүтгэж байгаа хэдий ч хууль бус УИХ ын гаргасан бүх шийдвэр чинь хүчин төгөлдөр бус байх болно. ... Монгол Улсад нэг ч км нарийн төмөр зам баригдахгүй . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
МАК-ын төлөө ажилладаг УИХ бий болжээ. Нэг шуналын хүүдий Нянтайшир гэгч бүр УИХ-ыг худалдаж аваад ерөнхийлөгчийг маань мал дуугүй болгочихлоо гэж үү.
... Муусайн хужаанууд та нар хичнээн худал гийнасан ч Монгол улсад нарийн төмөр зам тавих санаа чинь хэзээ ч бүтлээ олохгүй , заавал ч үгүй нурж унах болно. ... МАК тайгаа Алтанхуаягтайгаа , Гарамгайбаартайгаа , Батчимэгтэйгээ , Хятадтайгаа , ардчилсан гамин хужаануудтайгаа Хан Тэнгэрийн хилэнд устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Юу тарина , түүнийгээ хураана. ...
... Дэлхийн зах зээлийн үнэ дунджаар 125 $ байдаг коксжих нүүрсийг 30 $ аар Хар Хятадууд дээрэмдэж байгаатай Монголчууд эвлэрч , Модоо барьсан гуйлгачид болохын тулд Хятадад Монголын нүүрсийг бүгдийг нь өгөх үү. ... Муу хужаа бүү горьд . Харин ч эсрэгээрээ Монголоос алив хэрэгтэй бүгдээ Ардчилсан хужаануудын Хууль бус засаглалын хүчинд дээрэмдэж авдаг цаг чинь дуусах болно. ... Монголчууд Хятадтай харилцаатай бүхий л салбартаа дүн шинжилгээ хийж , эрх тэгш харьцаагүй бол шууд хаах арга хэмжээ авах болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.