sonin.mn

УИХ-ын гишүүн А.Бакей, урьд шөнө түүний утасны дугаарыг ашиглан бусад гишүүд рүү мессеж илгээсэн хэрэг гарсан гэж УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр мэдэгдэв.

Тэрээр энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж буй хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлээд “УИХ-ын гишүүн хэний ч эрхшээлд орохгүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгөх эрхтэй. Би хэлэлцэж буй асуудалд итгэл үнэмшлээрээ саналаа өгнө. Хууль тогтоох эрхэд халдаж буй явдлыг таслан зогсоох хэрэгтэй хэмээн үзэж байна” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийн утасны дугаарыг ашиглаж мессэж бичдэг явдал сүүлийн үед хэд хэдэн удаа давтагдаж байгаа гээд Тагнуулын Ерөнхий газрын Б.Ариунсанг дуудаж үүрэг өгсөн гэлээ. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг мөн хэлэхдээ өчигдөр шөнө 1 цагийн үед түүний утсанд 1000 гаруй юу хэлэх гэсэн нь тодорхойгүй мессеж ирсэн гээд яаралтай шалгах хэрэгтэй гэсэн юм.

Б.Туул

Эх сурвалж: