sonin.mn

ПХЕНЬЯН. /NHK/. Өнөөдрөөс эхлэн улсдаа гадаадын жуулчдыг нэвтрүүлэхгүй гэж Умард Солонгос мэдэгдлээ. Пхеньяны мэдэгдсэнээр, “Эбола” вирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авч байгаа ажээ.

Ийм арга хэмжээ авахаар болсон тухайгаа манай компанид Пхеньян пүрэв гарагт мэдэгдсэн гэж Умард Солонгост аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Хятадын аялал жуулчлалын агентлагийн албаны хүн хэлэв.

Умард Солонгос дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж. Тухайлбал, энэ арга хэмжээ хэр удаан үргэлжлэх, жуулчдаас бусад гадаадын зочдыг улс руугаа нэвтрэхийг зөвшөөрөх эсэхийг мэдэгдээгүй байна.

Тус улсад одоогоор “Эбола”-гийн халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа билээ. Гэхдээ тус улсын Засгийн газар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхээр өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа нь ийм арга хэмжээ авч буйгаас харагдаж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: