sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Зүүн Хойд Азийн энх тайван байдлыг хөхүүлэн дэмжих  тухай бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор энэ сард зохион байгуулах чуулга уулзалтад Умард Солонгосыг манай улс урьсан гэж Өмнөд Солоносын засгийн газрын албаны хүмүүс мэдэгдлээ.

Энэ сарын 28-30-нд болох “Зүүн Хойд Азийн энх тайван байдлыг хангах хамтын ажиллагааны санаачилга” чуулга уулзалтын үеэр эрчим хүчний аюулгүй байдал, цөмийн аюулгүй байдал, цахим ертөнц зэрэг асуудлыг засгийн газар болоод хувийн байгууллагын мэргэжилтнүүд хэлэлцэх уулзалтыг Сөүл зохион байгуулахаар төлөвлөж байна гэж тэд тэмдэглэв.

Улс төр болон аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд улс төрийн бус хамтын ажиллагаагаар бүс нутгийн улсууд итгэлцэл бий болгох хэрэгтэй гэж Пак Гын Хэгийн бодлогод тусгасан байдаг юм.

АНУ, Хятад, Япон, ОХУ, Монгол болон бусад улсын албаны хүмүүсийг энэ чуулга уулзалтад урьсан гэж БНСУ-ын Засгийн газар мөн мэдэгдлээ. Сөүлийн урилгад Умард Солонгос хариу өгөөгүй байгаа аж.

Г.Доржханд

Эх сурвалж: