sonin.mn

УИХ-ын чуулганаар төмөр замын царигийн асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан гишүүдийн гар утасны дугаараас тойргийнх нь сонгогчид руу нь “Хятадаад хилээ сэтлүүлж, газар нутгаа 100 жилээр барьцаалуулахыг та хүлээн зөвшөөрөх үү. Саналаа хэлнэ үү” гэсэн мессеж илгээсэн гэх асуудал гарч байна.

Одоогийн байдлаар УИХ-ын дарга З.Энхболд, Ж.Батзандан, С.Дэмбэрэл, Г.Баярсайхан, А.Бакей, Д.Ганхуяг, Л.Болд, Х.Баттулга нарын гар утаснаас энэ мессеж “гарчээ”. Харин энэ асуудалд Г.Баярсайхан гишүүн ийм байр суурьтай байна.

-Таны гар утасны дугаараас мессеж явсан гэсэн үү?

-Тухайн хүний дугаар бол өөрийнх нь өмч. Тухайн дугаараас ямар дугаар руу мессеж явуулахаа тухайн хүн өөрөө шийднэ. Өнөөдрийн байдлаар миний дугаар руу 1800 гаруй мессеж ирсэн байна. Яагаад ийм олон мессеж ирэв гэхээр миний өөрийн дугаарыг ашиглаад “Мобиком”-оос  миний зөвшөөрөлгүйгээр асуултууд явуулсан байна. Энэ бол маш ноцтой асуудал. Аюулгүй байдал бүрэн алдагдсаны баталгаа.

-Хэн энэ ажлыг зохион байгуулсан бол?

-УИХ-ын чуулганаар төмөр замын асуудал шийдэгдэх гэж байгаа чухал үед гаднаас нөлөө үзүүлэх гэсэн оролдлого гэж харж байна. Гишүүд тусгай хяналтын дэд хороонд энэ асуудлаар хандсан байгаа.

-Бусдын дугаараас мессеж илгээх техникийн нөхцөл нь амар юм байх даа?

-“Мобиком”-д нууцлал гэж алга.

Б.Манлайбаяр

Эх сурвалж: