sonin.mn

 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10.00 цагийн байдлаар:

Монгол улсад:


Улсын хэмжээнд халдварт өвчний дэгдэлт, гамшиг, осол, химийн болон цацраг идэвхт бодисын хордлого, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна.

Томуу, томуу төст өвчин, Улсын хэмжээнд (албан мэдээ):

2014 оны 10 дугаар сарын 13-наас 19-ний өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 158.216 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.152 (5.8%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 0.9 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар их байгаа юм.

Мөн 10.000 хүн амд 33.8 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 4.8, өмнөх оны мөн үеэс 6.2 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.

 Иймд иргэдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд:

 • Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хувцсаа тохируулан өмсөх, даарч, хөрөхгүй байх,

 • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх,

 • Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх,

 • Гараа тогтмол савандаж угаах,

 • Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх,

 • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших,

 • Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,

 • Ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх,

 • Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах,

 • Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.

 Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Эбола вируст халдвар, Дэлхий дахинд (албан мэдээ)

2014 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг 8 улсад Эбола вируст халдварын нийт 10002 тохиолдол бүртгэгдэж, 4926 хүн нас барсан байна. Эдгээрийн 443 нь эрүүл мэндийн ажилтнууд байна. Тус халдвараар сүүлийн 5 хоногийн дотор 717 хүн шинээр өвчилж, нас баралт 322 тохиолдлоор нэмэгдсэн байна.

 Эх сурвалж: ДЭМБ

  Шуурхай удирдлагын төв