sonin.mn

СИДНЕЙ. /Xinhua/. Наранд биеэ бага зэрэг шарах нь чихрийн шижин, хэт таргалалтаас урьдчилан сэргийлэх бөгөөд эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэж Австралийн тэргүүлсэн судалгааны баг мэдэгдэв.

Хэт ягаан туяа нь жингийн нэмэгдлийг удаашруулж, чихрийн шижингийн шинж тэмдгийг арилгадгийг судалгаагаар олжээ.

Шинжээчид судалгааг хулгана дээр туршиж, нарны хэт ягаан туяаны үр ашиг нь азотын исэлд байдаг бөгөөд энэ нь нарны цацрагаар идэвхждэг ажээ.

Наранд биеэ шарах нь алсдаа сайн үр дүнтэй бөгөөд арьсны өвчин тусахгүй гэж Австралийн Перт хотын “Telethon Kids” хүрээлэнгийн судлаач Прию Харт мэдээлжээ.

Тэрбээр, туршилтаар хулганыг долоо хоногт гурван удаа бага хэмжээний хэт ягаан туяанд оруулснаар наранд бага зэрэг биеэ шарах нь ашиг тустайг олж мэдлээ гэжээ.

“Хүүхдүүд их таргалуулах хүнс хэрэглэдэг учир жин нь нэмэгдэж байна. Наранд биеэ шарах нь таргалалтыг удаашруулж, бодисын солилцоог сайжруулах, чихрийн шижинг багасгах энгийн арга зам юм” гэж Прию Харт мэдээлсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: