sonin.mn

НЬЮ-ЙОРК. /BBC/. “Эбола” вирусийн халдвартай тэмцэхэд зайлшгүй шаардалагатай холбоо харилцаа болон удирдлагын байгууламжийг Америкийн цэргүүд Либерид байгуулсан тухай Пентагоны эрх баригчид мэдээлжээ.

Америкийн БХЯ-ны мэдэгдэлд дурдсанаар, сарын өмнө Либерид илгээсэн тус улсын цэргийн албан хаагчид хэдийн 1500 өвчтнөөс цусны шинжилгээ аваад байгаа лабораториудыг байгуулсан байна.

Либерийн нийслэл Монрави хотын 25 газар цэргийн эмнэлэг байгуулж байгаа бөгөөд 11 дүгээр сарын эхээр бүрэн ашиглалтад орно. Тус эмнэлгүүдэд Америкийн эмч нар ажиллах ажээ.

“Эбола” вирусийн халдварын тархалт өндөр байгаа Либери болон Сенегал улсад Америкийн цэргийн 700 албан хаагч байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг