Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Бүдэрсэн хүнийг бүү түлх” гэсэн ардын үг байдаг ч гэлээ Та бол бүдрэх нь байтугай бүдчих ч эрхгүй албан тушаалтан учраас энэхүү захидлыг бичлээ. Та Монгол хэмээх айлын өөдлөх уруудах, өсөх дэвжих, жаргал зовлонгийн бүхий л ачааг үүрэхдээ “би чадна” хэмээн ам гарч, андгай өргөсөн учраас ачаа, ард түмний итгэл хоёрыг ямар ч үед бүдэрч, бүдчихгүйгээр үүрч даах үүрэгтэй төрийн өндөр албан тушаалтан юм.
Таныг Шинэчлэлийн хэмээх нэртэй Засгийн газар байгуулж удирдан ажилласан өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд ард түмэн их зүйлийг итгэж найдан хүлээсэн. Улсын эдийн засгийн өсөлт 17 хувиас 6 хувьд хүрэхгүй болтлоо шалдаа бууж, ам долларын ханш 1300-аас 1900 хүртлээ огцом өсч, Монголбанкинд байсан 4 тэрбум долларын валютын нөөц шавхагдаж, гадаадын бүх хөрөнгө оруулалтууд, тэр тусмаа Оюутолгой, Тавантолгой төслүүд таг зогсч, улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас 70 орчим болтлоо өсч, эдийн засаг элгээрээ мөлхөхийг хэн ч хүсээгүй юм. Улс орон нь хөгжин дэвжиж, үр хүүхдийнх нь ирээдүй гэрэлтэй сайхан харагдах эх орондоо сэтгэл тэнүүн амьдрахыг хүссэн болохоос эхээс төрөх нярай үрдээ бондын арван хоёр сая гаруй төгрөгний өр өвлүүлэхийг монголчууд хүсээгүй юм. Үнэндээ бол Таны сонгуульд амласан улс шиг хөгжиж, хүн шиг амьдрахыг л хүссэн.
Харин итгэн хүлээсэн хоёр жил гаруйн дараа нийгмийн энэ их хүлээлт уур бухимдал, үзэн ядалт болон хувирч байгааг ойлгохоос өөр аргагүй. Хоногийн бор хоолоо яая даа хэмээн зүтгэж байгаа иргэдээ “өндөг иддэг юун тансаг юм бэ та нар”, “будаа үнэтэй байгаа бол лавшаагаа идэхгүй юу” хэмээн загнаж, гэр хорооллынхноо дэмжих зорилготой “Нүүрс” хөтөлбөр, “Цэвэр агаар сан” төслөөс Таны ахлах зөвлөх, туслах тэр бүү хэл төрсөн охин чинь хүртэл олон тэрбумын ашиг хууль бусаар завшсан нь илэрч байгааг харахаар энэ хүмүүсийн бухимдах нь аргагүй юм.
Таны хүргэн хүү Дэнзэн 17 тэрбумын тендер хууль бусаар авсан нь илэрч ажлаасаа халагдсан ч хууль бусаар авсан тендэрийнхээ газрыг буцаагаад улсад 4,8 тэрбумаар шахаж байхыг хараад, үнэ тогтворжуулах нэрээр гурван их наяд төгрөгийг хэдхэн танил компанидаа өгч салхинд хийсгэж байгаа хэрнээ цалин тэтгэврээ нэмэхгүй байхыг чинь хараад хүмүүсийн тэвчээр барагдахаас биш яахав. Олуулаа хөгжих үү, цөөхүүлээ хөлжих уу гэдэг сонгуулийн урианы чинь хариулт энэ үү.
Та бол үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн азтай нь. Ийм 17 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээж авсан, ийм их өр зээл тавьж мөнгө босгосон Ерөнхий сайд Монгол төрийн түүхэнд байгаагүй юм билээ. Орост төлсөн 11 тэрбумын их өрөөр ХХ зуунд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд, 21 аймаг, 330 гаруй сум суурин газар, хороолол хотхнууд, Монголын бүх л их дээд, дунд сургууль, хүүхдийн цэцэрлэг, хүн эмнэлэг, театр, музей, хүнд болон хөнгөн үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, авто болон төмөр замаас авахуулаад хуримын ордноос хүүхдийн зусланг хүртэл барьж байгуулж, цогцлоон хөгжүүлсэн гэдгийг Та мэднэ. Гэтэл энэ бүхнийг бүтээн босгосны гуравны нэгтэй тэнцэх Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкны 2,8 тэрбум доллар болох энэ их мөнгөөр юу хийв.
Саяхан Та УИХ-ын чуулганы индэр дээрээс “бондын мөнгөөр бид юм хийлээ, төлөхийг нь бидний үр хүүхдүүд тэгээд төлчихнөө” гэж хээвнэг хариулж байна билээ. Бидний үр хүүхэд гэдэг нь Монголын бүх ард түмний үр хүүхэд юм уу, таны болон танай сайд дарга нарын хүүхдүүд юм уу гэж иргэд асууж, гайхаж байна. Эдийн засгийн ийм боломж байсаар байтал эдийн засгаа сүйрүүлж, улс орноо хоосруулж, ард түмнээ ядууруулсныг чинь юу гэж ойлгох юм бэ. 2009 онд дэлхийн даяараа эдийн засгийн хямралд дарлуулж байсан тэр үед С.Баярын Засгийн газар богино хугацаанд яаж улс орноо хохиролгүй авч гарч байсныг Тэргүүн шадар сайд хийж хажууд нь байсан хүний хувьд өөрөө мэдэж байх учиртай.
Өөрийн чинь санаачилж УИХ-аар батлуулсан эдийн засгаа аврах 100 хоногийн хөтөлбөр чинь үнэн хэрэгтээ жонхуу болж дууссан. Дэлхийн түүхэнд Манжийн төрийн сүүлчийн хаан Бадаргуултын үед сүйрэн нурж буй улс орон, эдийн засгаа аврах гэж 100 хоногийн төлөвлөгөө гаргаж байсан ч бүтэлгүйтэж улмаар хаан нь ширээнээсээ огцорч, Манжийн төр мөхөж байсан түүхийг Та юм мэдэж, ном уншдаг хүний хувьд мэдэх байх.
Та Засгийн газрын шинэ бүтэц гээчийг санаачилж, бүтэц бүрэлдэхүүнийг нь УИХ-аар батлуулсан. Ингэхдээ сайн ажилласан яамдаа түүхэн үүрэг гүйцэтгэсэн учраас татан буулгаж байгаа юм гэж зарласан. Хамгийн сайн ажилласан яамдаа татан буулгаж, ажил хэрэгч сайдуудаа огцруулдаг гайхалтай жишгийг дэлхийн улстөрийн түүхэнд Та л анх гаргаж ирлээ. Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн яам яаж сайн ажиллаж, ямар түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм бэ гэдэгт хариулж чадах уу.
Энэ хүртэл сөрөг хүчин чинь сөрөөгүй харин ч дэмжиж, энэ бүх хөтөлбөр санаачилгуудыг чинь гар өргөн баталж байсныг мартаж болохгүй. Угтаа бол Ардын нам өөрийг чинь эдийн засаг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр, Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнийг санаачил гэж тулган шаардаагүй гэдгийг дахин сануулъя. Энэ бүхэн бол цэвэр өөрийн чинь мэргэн ухаанаар, хүсэл зоригоор хийгдсэн зүйлс.
Харин Ардын нам сөрөг хүчний хувьд эдийн засгаа өөд нь татахыг, хариуцлагатай байхыг, хариуцлага алдсан дарга сайд нартаа хариуцлага тооцдог болохыг, амласнаа хэрэгжүүлэхийг, ардчиллыг анархизм болгохгүй байхыг шахаж шаардаж ирсэн. Энэ бол дэлхийн ямар ч ардчилсан улсад байдаг парламентын цөөнхийн үүрэг бөгөөд үндсэн ажил нь юм.
Хамгийн сүүлд Та эрх ямба, сандал ширээгээ хадгалж хамгаалж үлдэхийн тулд МАХН хэмээн улстөрийн намтай 10 жилийн хамтран ажиллах гэрээ үзэглэлээ. Таны энэ гэрээнээс 2012 оны сонгуульд амлаж байсан авлигатай дайн зарлаж хатуу тэмцэнэ гэсэн амлалтаасаа Ардчилсан нам ухарчээ гэсэн ойлголт нийгэмд төрсөн. Таныг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд Монгол Улс авлигаараа дэлхийд аман хүзүүдсний учиг одоо л тайлагдаж байх шиг. Энэ гэрээг хийснээрээ Та ардчилсан сонгуулийн үнэ цэнэ болсон шударга өрсөлдөөний зарчмыг, ардчилсан намынхаа нэр хүндтэй хамт уландаа гишгэсэн гэж судлаачид дүгнэж байна. Таны болон танай нөхдийн хуучинсаг коммунистууд хэмээн үзэн ядаж, муулан жигшдэг байсан нөгөөх ардчилсан үзэл зарчим, байр суурь чинь хаачив.
Засгийн газрын шинэ сайд нарын нэрсийг оруулж ирж байгаа зарчмыг чинь хараад МАН–ын 26 гишүүн, Ардчилсан нам, Шударга ёс эвслийн эрүүл тархи, зүрхтэй хоёр гишүүний хамт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан юм. Дөрөвхөн сайдын нэр бүтнээр нь оруулаад ирж чадахгүй байгаа хүнтэй, хариуцлага алдсан сайд нартаа хариуцлага тооцох чадавхигүй Засгийн тэргүүнтэй, улсынхаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөх чадваргүй Ерөнхий сайдтай цаашдаа зууралдаад байх шаардлагагүй гэж үзсэн юм. Та сайн ажилласан хэмээн магтаж, муу шошго зүүн огцруулж байгаа Зам тээврийн сайд, Барилга хот байгуулалтын сайд, Эрчим хүчний сайд нараа, илт ялагдсан сонгуулийнхаа дүнг шүүхийн луйвраар засуулж УИХ-д суудаг, бүлгийн даргын статусаараа улстөрийн наймаа хийдэг, парламентад тооноор орж ирсэн хүмүүсээр солиод юу хийж чадах юм бэ. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах асуудал бол зөвхөн Ардын намын хүсэл биш ард түмний, нийт нийгмийн хүсэл шаардлага болсон гэдгийг Та ухаараач.
Эцэст нь би Танд ганцхан зүйлийг л зөвлөе. Ирэх лхагва гарагт өөрийн чинь асуудлыг хэлэлцэх үед бүлгийн завсарлага битгий аваарай. Өнгөрсөн долоо хоногт МАХН-ыг гуйн байж эвслийн бүлгээр авахуулсан завсарлага чинь асуудлыг улам зунгааруулж, төрийн ажлыг бодит утгаар нь гацааж, цалгардуулж байна. Таны суудлаа хадгалж үлдэх, цаг авах гэсэн улстөрийн бохир акцууд чинь эдийн засагт ч, төр засагт ч хямралыг улам бүр гүнзгийрүүлж байна. Улстөрийн энэ хямрал УИХ-ын мэдэл, намуудын хяналтаас гарлаа.
Нэг удаа ч гэсэн улс орноо бодооч. Улстөрд 20 жил явсан хүний хувьд өдөр бүр хүндэрч буй нөхцөл байдлаа мэдрээч. Ерөнхий сайдаасаа хоёр удаа гудиггүй бууж чадсан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч шиг байж улстөрчийн зангараг, эрийн жудаг харуулаач. Ямар үхэж хатах гэж байгаа биш ингэтлээ зууралдан чаргууцалдах яасан үнэтэй суудал вэ.
Би хэдийгээр Танаас нас залуу, амьдралын туршлага бага ч адилхан улстөрд яваа хүний хувьд нэг зүйлийг хэлье. Одоо Танд улс орон, ард түмнийхээ төлөө хийж чадах нэг л том алхам үлдсэн байна. Энэ бол сайн дураараа өргөдлөө өгч, Ерөнхий сайдаасаа өөрийн саналаар огцрох явдал юм. Төр, түмний буянаар өдий дайтай яваагаа бодож үүнийг хийгээч.
Сүүлийн үед Таныг шүүмжилсэн сэтгүүлчдийг тагнаж шалгадаг, барьж хорьдог, хэвлэж нийтэлсэн байгууллагын эрхийг нь хасч, хаалгыг нь хаадаг, тэр ч бүү хэл улстөрийн нэг хүчнийхээ байранд хууль бусаар дайран орж нэгжлэг хийлгэдэг, нэг ч байцаалт аваагүй хэрнээ хүнийг санаатайгаар гүтгэн буруутгадаг, улсыг аюулаас хамгаалах үүрэгтэй ТЕГ-ыг өөрийгөө хамгаалдаг хувийн мөрдөх товчоо мэт болгосон зэргээс чинь шалтгаалж энэ бүхнийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Танд бичлээ.
Төгсгөлд нь, Үндэсний өдөр тутмын ууган сонины гал тогоог хэдэн жил удирдсан хүний хувьд өөрт чинь хаягласан гарчигт ямар нэгэн үсгийн болон утгын алдаа байхгүй гэдгийг хэлье.
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат
Сэтгэгдэл0
Би чадна аа. Одоо л нэг засгаа цомхон болгож аваад жинхэнэ ажилдаа орох гэж байхад Мөнхбатаа чи өөрөө битгий саад болоод бай л даа. Ерөнхий сайд гэдэг чинь хэн дуртай аавын хүү хийгээд байдаг амар ажил биш. Би л тулдаа долларыг 2000 хүргэчихгүй бариад байж байхад юм ойлгохгүй яасан хэцүү нөхөр вэ? Хэрвээ би ЕС-аас буух юм бол эдийн засгийн өсөлт 6 биш 0 болно шүү.
энэнээс өөр хүн гуцаж байвал сонсохсон. даанч адгийн хулгайч, төрийн мөнгө шамшигдуулагч иймэрхүү гөлөгнүүд гаслахад ёстой тоох хүн алга. ард түмэн мэдэж байгаа шүү дээ. хэн нь хэн бэ гэдгийг.
Улс төр ерөөс болор цом биш. Ингэж тэнэгтэж байхаар огцоруулах саналаа татаж аваад засгийн газрыг огцоруулахгүй хамгаалж авч үлдвэл таны, танай нам үнэхээр улс төрийн хүчин гэдгээ харуулах болно. Сонгогчид энийг л хүсэж байна. Гурван зууныг мэдэрч, гучин жилийг мэдэрч, гурван жилийг тооцож байж сая улс төр ярьж болно. Одоо засаг огцрох цаг биш.
ЭНЭ АЛТАНХУЯГ САЙН ДУРААРАА ОГЦОРЧ ЧАДАХГҮЙ.ТЭР ОГЦОРВОЛ ХҮРГЭН,ОХИН,ЗӨВЛӨХ НЬ ШАЛГАГДААД ЯЛ ЭДЭЛЖ МАГАДГҮЙ ТУЛ ЯМАРЧ ҮНЭЭР ХАМААГҮЙ ЕРӨНХИИ САЙДЫНХАА СУУДАЛД БАЙХ САНААТАЙ БАЙГАА ГЭВЧ ОДОО ХҮЧЭЭР ОГЦРОХ БОЛЖДЭЭ.ӨРӨДӨЛТЭЙ,СУЛ ДОРОЙ АЛТАНХУЯГ НЭГ ХӨӨРХИИ ГЭЖ.
Chi zuggeer chulgee bicheed yvuul hun sonsoj magadgui ineedei nuhur
... Монголын Тусгаар Тогтнолыг бүрэн нураах хүртэл буюу Хятадын Нарийн төмөр замыг барьж дуустал , Хятадын Банк - Монголын Санхүү Банкны системийг гартаа атгах хүртэл , Монголын газар нутгыг Хятадууд 100 жилээр эзэмших эрхтэй болох хүртэл , Монголчууд Ардчилсан Их Өрөнд хоолойгоо тултал живэх хүртэл , Монголчууд ядуурч Төгрөг бүрэн сөхрөх хүртэл , Монголын тал нутгыг орвонгоор нь эргүүлэх , Голыг нь хордуулж , горхийг нь шороогоор дарах хүртэл … Ардчилсан Хужаагийн хууль бус Төр - 2012 оны хууль бус УИХ , ерөнхий хулгайч Н Алтанхуягийн хууль бус Засгийн газар ямар ч үнээр хамаагүй тогтож үлдэх хэрэгтэй , ... Тийм үү ??? ... Бүү горьд чиний Ардчилсан Хужаагийн хууль бус Төр заавал ч үгүй нурж унах болно . Монголын Төрийн эсрэг ажилласан хэнбүгай ч байсан нэг бол дээлээ нөмрөх үгүй бол үр удмаараа Улс эх орноос минь бүрэн таслагдах болно. ... Юу тарина , түүнийгээ хураана . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин цэцэглэх болно.
Одоо Танд улс орон, ард түмнийхээ төлөө хийж чадах нэг л том алхам үлдсэн байна. Энэ бол сайн дураараа өргөдлөө өгч, Ерөнхий сайдаасаа өөрийн саналаар огцрох явдал юм. Төр, түмний буянаар өдий дайтай яваагаа бодож үүнийг хийгээч.
Munkhbat uuruu uls orondoo yu buteesen hun bilee bid shuleg bichdeg hun geluu
Мөнхбат Ерөнхий сайд биш шүү дээ.
Мөнхбат гээчид Ерөнхий сайдын суудлыг Ерөнхийгчийнхтэй хамт өгөөд ч юу ч хийж чадахгүй. Учир нь МАН-ын ерөнхий нарийхан бичгийн дарга. Хэн гэдэг нь тодорхой.
… Бээжин хужаа М Энхсайханд , хужаа хүүхэн Уянгаад ... Монголд Хятад банк оруулж ирэхийг зөвшөөрөхгүй бол Монголын ард түмнийг зээлийн хүүнд сөхрүүлэх Ардчилсан хужаа бусармаг бодлогоо улам бүр идэвхжүүлнэ гэж айлгаж байгаа ухаантай юм шиг байна. ... Монголд Хятадын Банк хэзээ ч орж ирэхгүй . ... Ардчилсан хужаагийн Хууль бус Төр нурж унасан хойно 2 жил хүрэхгүй хугацаанд Монголын банкнууд зээлийн хүүг хэмжээнээс нь хамаарч 1 жилийн хугацаанд 3% - 10 % д барих бодлогыг Монголын Ардын төр барих болно. ... Хувийн аж ахуйнууд хямд зээл авснаар Монголын банк , санхүүгийн орчин эрс сайжрах болно. Дагаад ард олны амьдрал огцом дээшлэх болно. ... Сайн санааны үзүүрт шар тос , ... гэдэг дээ. , ... Санаж явбал бүтнэ , сажилж явсан ч хүрнэ . ...
̪ÐÈÉÒÝÉ ÒÎÃËÎÃ× ÁÓÓÍÛÍ ÍÎÕÎÉ ìºíõáàòàà òàíàé íàì 2012îíä ÿëñàí áîë ÝÐäÝÍÝÒ ¯ÉËäÝÐ ÁÀÐüÖÀÀÍä ÁÀÉÑÍÛà ÌÎÍÃÎË×ÓÓä ÌÝäÝÕÃ¯É ªÍÃªÐªÕ ÁÀÉÑÀÍ ÓÓ ÀÀÍ áàñ öºìèéí õàÿãäàë áóëàõ áàéñàí óó ààí ÒÈÉÌ ÁÎËÎÕÎÎÐ ÀÐäÛÍ ÍÀÌ ßËÀÃäÀÕ ¨ÑÒÎÉ ÁÀÉÑÀÍ þÌ ÝËÁÝÃäÎÐÆ ÌÎÍÃÎËä ÖªÌÈÉÍ ÕÎà ÁÓËÀÕÃ¯É ÃÝÆ äÝËÕÈÉä ÌÝäÝÃäÑÝÍ ÒÝÃÝÝä äÀÐÀÀ Íü ÁÀÐüÖÀÀÍä ÁÀÉÑÀÍ Õ¯ÐÝËÑ¯Õ ÇÀÍäÀÍØÀÒÀÐ ÍÀÐ ÃÀäÀÀä ÐÓÓ ÀÐÈËÀÀä ªÃªª ÁÈÇ òàíàé àðäûí íàì ÝäÈÉÍ ÇÀÑÃÈÉÍ ÀËÓÓÐ×ÈÍ ÍÀÐÛÍ ÃÀÐÒ ÎÐÑÎÍ ÍÀÌ Ø¯¯ äÝÝ
энэ мөнхбат гэж хүүхэн байвал дээш нь харуулахыг л бодно уу гэхээс намыг бодно гэж гонж шүү дээ
... Зул бөхөхийнхээ өмнө бадамладаг шиг ... Ардчилсан хужаа луйварчид урвагчид 2012 - 2014 онуудад гялсхийгээд , нэгмөсөн унтарч мөхөх цаг нь болжээ. ... Юу тарина , түүнийгээ хураана. .... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
ÀÐäÛÍ ÍÀÌ ÕÝäÝÍ ÒÝÐÁÓÌ ÒªÃЪÃÈÉÍ ªÐÒÝÉ âÝ ìºíõáàòàà 2016 àðäûí íàì ÿëàõã¿é íü ¿íýí þì ÝÍÕÁÀßÐ ÑÀß ¯¯ÍÈÉà ÁÀÒÒÀÉ ÁÎËÃÎËÎÎ ÕÀ ÕÀ ÕÀ ÕÀ ÕÀ
... Тэгэхээр , … Сонирхогчийн Засгийн газар буюу ерөнхий хулгайч Н Алтанхуяг тэргүүтэй баг дээрэмчид , ардчилсан хужаа Ц Элбэгдоржийнхоо удирдлаган дор 2 хон жилийн дотор Монгол Улсыг ингэтлээ самууруулж байгаа бол , хужаа муур багш Бао баабарын яриад буй Монголыг мөхөөхөд гаршсан их гарын ардчилсан хужаа луйварчид урвагчид , ... Мэргэжлийн засгийн газар гэсэн аргаар өнгөө хувиргаад Төрийн эрхэнд дахин гарч ирвэл Монголын нийслэлийг Бээжин болгох Бао баабарын нэгэнтээ ам алдан , өөрийгээ хужаа гэдгээ илчилж байсан эртний далдхан хүсэл нь бүрэн биеллээ олж , Хятадууд Монголыг эзэрхийлэн , тэдний дохиураар Монголчууд бүрэн хөдөлдөг дээрээ тулах нь , энэхүү бичлэгийнх нь ойрын зорилго нь биз ээ. ... . Гэхдээ Хар Хятадууд тэдний гар хөлүүд болох Ардчилсан хужаа , луйварчид урвагчдын хорон санаа, бузар төлөвлөгөө чинь биеллээ олохгүй бүрэн нурж унах бөгөөд Ардчилсан хужаагийн Мэргэжлийн засаглалд багтах бүхэн чинь Хан Тэнгэрийн хилэнд устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Юу тарина , түүнийгээ хураана . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Товч тодорхой болж санал нэг байна
OGTSOR OGTSOR. OOR GAIGUI HUN BAIGAA.
OGTSOR OGTSOR ZAILAAD OG
Altanhuyag yagad uurtuu ynelelt dygnelt ugduggyi usan teneg umuu albaar sandal shireeteigee zuuraldaad baiga umuu
АН-ууд аймшигтай шуналтай улс юм. цэцэг тарина уут өгнө зам тавина гэж хэдхэн төгрөг зараад ихэнхийг нь гулгуулж байна. батүүл батүүлийн хүү алтанхуяг саранзаяа дэнзэн зөвлөх л гансүх....шилийн сайн эр эмс ...
Ардчилсан еронхий сайдыг ард тумэн нийтээрээ дэмжиж байна! Еронхий сайдын хуухэд, хургэн бизнес хийж болохгуй гэсэн хууль байхгуй!
Яг үнэн. Алтанхуягийн хүргэн Дэнзэн 3 тэрбумыг авч болохгүй гэсэн хууль хаана байна? Хаана ч байхгүй!
Munkhbat =Zandanshatar bugd Xylgaich HULGAICH HAP um.
hoie chi hen be Chi Altanhuyagaas doloon dor luibarchin shu ichee ch guleg mini Hadgalamj bankhnii heden terbumaar togloson luibarchun shuu chi vhi l shorond orj baih eostoi hulgaach shuu
ЖҮЖИГЧИН ЭНХБАЯР ХААНЯ ЯВНА ТЭНД ХЭРҮҮЛ ӨДНӨ
Яах аргагүй үнэн юмыг л хэлж дээ. Наадах чинь ердөө ард түмний л үг бн. Огцруулах шаардлагыг бүрэн биелүүллээ. Ийм хүн огцрохгүй юм бол цаашид монголд ямар ч хүн хариуцлага хүлээдэггүй жишиг тогтоно.
Та нар бүгдээрээ адилхан Монгол улсын саадууд
Оо энэ залуу чинь торийн хун байсан юмуу. Хэдэн жилийн омно дунд хуруу ч билуу нэх хачин шулэг ТV-уншаад л эмэгтэй хуний сэрлийг дунд хуруугаараа ходолгоно гээд л уншаад байсан болохоор Гаж санагдаад царайг нь тогтоожээ. МАН-ыг маань ямар улс удирдаад байга даа
... Монголд нарийн төмөр зам бариулах ажлыг бээжин хужаа М Энхсайхан гардан гүйцэтгэхээр болжээ. ... Монголын гадаад бодлогыг ардчилсан хужаа алуурчин Ц Элбэгдорж бүрэн гартаа авсан буюу Хятадын бодлогоор явагдахаар зохицуулагдсан юм байна . ... Д Зоригт хэмээх увайгүй хужаа Сангийн сайд болохоор нэр дэвшиж байгаа бол Монгол Банкны хужаа Золжаргалтай нь хавсруулаад Монголын санхүү, банкны системийг Бээжингээс бүрэн удирдахаар тооцоолжээ. ... Мэдээж Ардчилсан хужаа луйварчид урвагчид Монгол Улсыг модоо барьтал нь хулгайлж , тоносон болохоор гэм нүглээ нуухын тулд Монголыг Хятадад худалдаж бузар амь , өмхий арьсаа хамгаалахаас өөр арга мэх ерөнхий хулгайч Н Алтанхуягтангуудад үлдээгүй гэдэг нь ойлгомжтой. ... Их санасан газар есөн шөнө хоосон . ... Ардчилсан хужаа луйварчид урвагчидын санасан сэдсэн бузар төлөвлөгөө нь хэзээ ч бүтлээ олохгүй нурж унах болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Энэ одоо хэн бэ Монголын төрийг самрах санаархлаа энэ өдрөөс эхлээд боль Энэ засаг бүдрэхгүй ээ ардыг битгий өөрийнхөөрөө бодоод бай өөрөө л бүтчээд хөл гараа хугалаад байгаа гээ биз дээ өөрийгөө сайнгипсдэж үз. Чамайг одоо сонсох хүн ховор л байгаа гэж бод
hulgaichiig hulgaichaar soliod oorchlogdoh ium baihgui. odoogiin eronhii hulgaichiin omnoh ni ch daraagiinh ni ch bugd adilhan hulgaich nar. eronhii hulgaich baritsaand baigaa
Ер нь монгол та нарын тоглоомын хүүхэлдэй шиг л байна.МАН, МАНАН гэхээр ой гутах юм. \чамаас ваняет/ Яруу коммунист лонх
... Уул үзээгүй байж хормойгоо бүү шуу , Ус үзээгүй байж гутлаа бүү тайл , ... Бүү Монголчуудыг минь доромжил . ... Монголын ирээдүйд юу болох вэ ? ... Модун хаан , Атилла Хаан , Чингис Хаан Түүний есөн Өрлөг , Д Сүхбаатар , Х Чойбалсан , С Зориг тэргүүтэй хүчирхэг хөвгүүд Монгол эх орныхоо хэрэгтэй цаг үед Мөнх Тэнгэрийн ивээлээр төрж , Түүний хүч чадлаар толгойтныг бөхийлгөж , тойгтныг сөгтгөж , Дархан цолоо мандуулж явсан бус уу. ... Монгол хэзээ ч мөхөхгүй . ... Мөнх Тэнгэрийн хайраар ерөөгдөж , Түүгээр сургагдаж , ухаарсан Хүчирхэг нэгэн өндийн босож Улс орон Монголоо аврах болно. ...Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
ENE NUHRIIN TER DUND HURUU GEDEG SHULEG CHIN HARIN CH NEG GOYO SHULEG SHDEE, SEX HIIH YEDEE BAVAKH GEJ BAIGAA HUUHENDEE UNSHIJ UGDUG BAIHGUI YUU, WO ENE CHIN TEGEED AMDRALD TUN OIRHON URLAG BAIHGUI YUU DAA.
БИ АРДЧИЛСАН НАМЫН ХҮН. ГЭХДЭЭ ХҮН ШУДАРГА БАЙХ ХЭРЭГТЭЙ. МӨНХБАТЫН БИЧСЭНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ҮНЭН БӨГӨӨД САЙХАН ОЙЛГОГДОХООР ДАРУУХАН БИЧСЭН БАЙНА. МАНАЙ АРДЧИЛСАН НАМД ГАЛЗУУ СОЛИОТОЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХҮН ОЛОН БИЙ Л ДЭЭ. ГЭХДЭЭ МАНАЙ НАМЫГ ДЭМЖИГЧ ЭНГИЙН ХҮМҮҮСИЙН ДОТОР ХАРИН ТИЙМ ӨВЧТЭЙ ХҮН БАРАГ БАЙХГҮЙ БАЙХ ГЭЖ БОДДОГ. ГЭТЭЛ ЭДГЭЭР ХҮМҮҮС ЮУ Ч БИЧИХГҮЙ БАЙГААД БАЙГАА НЬ НЭГ МӨСӨН АН-ЫГ ОРХИХООР ШИЙДСЭНИЙХҮҮ ЭСВЭЛ ЯДАРЧ ЗҮДЭРЧ БОЛООГҮЙ БАЙГАА ЮМ БОЛУУ. БИ Л ЛАВ ТУЙЛДАА ХҮРЛЭЭ ОДОО БОЛЬЁ. АН-АА ОРХИЛОО, ЕРӨӨСӨӨ НАМ ГЭДЭГ ЭНЭ ТАЛЦАН ХУВААГДАХ СИСТЕМЫГ ҮГҮЙ ХИЙХИЙН ТУЛД БҮХНЭЭ ЗОРИУЛАХААР ШИЙДЛЭЭ. ЮУ Ч БОЛСОН ХАМААГҮЙ, ИНГЭЭД ЮУ Ч ХИЙХГҮЙ ХҮЛЦЭНГҮЙ ЯВААД БАЙВАЛ ЭХ ОРОН МААНЬ ХУВААГДАЖ ГАДНЫХ БОЛОХ НЬ ДАМЖИГГҮЙ. ЭНЭ ЯВАА НАСАА ДУУСАХААС ӨМНӨ ОЙРЫН ХЭДЭН ЖИЛД БИЙ БОЛСОН НАМЧИРХАН ТАЛЦАХ ҮЗЭГДЛИЙГ УСТГААД ҮР ХҮҮХЭДТЭЙ ЦЭВЭР НИЙГМИЙН ОРЧИН ҮЛДЭЭХ МИНЬ. ИНГЭХИЙН ТУЛД ЮУ ЧАДДАГ БҮХНЭЭ ХИЙХ БОЛНО. МАГАДГҮЙ ......
MAN-inhan booj uhehed oirhin bn daa.
... Долларын ханшны өсөлт бол тухайн улс орон, ард түмний баялгийн өссөн хэсгийг санхүүгийн аргаар чимээгүй луйвардах , далд үйл ажиллагаа гэж шууд нэрлэж болно. Монгол улсын нэг хүн 2012 онд 1 250 000 төгрөгний цалин авдаг байсан бол ханшны зөрүүгээр 2014 оны 9 р сард 1 850 000 төгрөгний хэмжээнд худалдан авах чадвартай цалин авах ёстой. Тийм үү. ... Тэгвэл 1 250 000 төгрөгний цалин нь 2014 онд тоон үзүүлэлтээр хэвээр байгаа ч 35% ийн төлбөрийн чадлаа алдсан буюу тухайн хүн багаар бодоход 450 000 төгрөгөө алдаад 800 000 төгрөгийн хэмжээнд цалин авч байгаа буюу тухайн цалин бодит үзүүлэлтээр эрс багассан байдлаар тогтоогдсон гэж үзэж болно. ... Өөрөөр хэлбэл Монгол улс урт хугацааны хөдөлмөрийн дүнд бий болгосон баялаг , эдийн засгийн өсөлтөө богино хугацаанд эргэлтгүйгээр алдсан гэсэн үг . Мэдээж үүнийг энгийн хүн сайн ойлгохгүй . Гэхдээ хаана ч ханшны хэлбэлзэл тогтвортой байдаг бол АНУ болон Европын Холбоо санхүүгийн зах зээлд $, Eвро шинээр хэвлэж гаргахад тэр функцээр заавал ч үгүй ханшны уналт ажиглагдах ёстой . Харин Монгол , Украйн , Тайланд мэтийн улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшны огцом уруудалтын улмаас $ , Еврогийн тэнцвэртэй байдал үргэлжлэх болно. ... Улс төр нь эдийн засагтай зайлшгүй уялдах нэг сэжим мөн $ , Еврог оршин тогтнуулахын төлөөх бусад улс оронд зориудаар өдөөх өнгөт ардчилсан хувьсгалын мөн чанар буюу тогтворгүй нийгмийн бүтэц үүсгэх нь АНУ , Европын Холбоонд яагаад амин чухал хэрэгцээтэй байдгийг хүмүүс үүгээр , зарим талаар нөлөөлөх нөлөөллөөр нь ойлгож болно. ... .Ийм нөхцөл үүсгэхэд дотоодын урвагчидыг ашиглан зориуд эмх замбараагүй байдал үүсгэж , буруу бодлого барьж эдийн засгийг унагаах боломжийг гаргаж авдаг . Өнөөдөр Украйн улс ОУВС гаас авах тэр олон тэрбүм $ ын санхүүжилтыг АНУ олгохдоо зүгээр л цаасан мөнгө хэвлээд өгөх ба Украйны баялаг , эдийн засгийн үр нөлөөгөөр АНУ ын $ амь орж баталгаажиж байгаа гэдгийг мэдвэл зохино. … Мөн 2012 онд Ардчилсан хужаа луйварчид урвагчидийн шууд гардан гүйцэтгэлээр Монголд ихэд яаралтай нийлүүлэгдсэн Чингис Бондын 1,5 тэрбүм $ ч ялгаагүй шинээр хэвлэгдэн орж ирж Монголын ард түмний хөрөнгөөр баталгаажин , Монголчууд тэр хэмжээгээр ядуурч байгаа юм. ... Тэгэхлээр ерөнхий хулгайч Н Алтанхуягийн засгийн газрыг ямар ч нөхцөлд үргэлжлүүлэн ажиллуулах сонирхол АНУ , Өрнөд , Хятадуудад маш өндөр хэмжээнд байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй . Иймээс улс оронд буй харийнхны гар хөл болсон урвагчдыг хамгийн түрүүнд Төрийн удирдлагаас зайлуулж , Үндэсний мөнгөн тэмдэгтийн өрсөлдөх чадвар , түүний худалдан авах чадварыг тогтвортой хэмжээнд урт хугацаанд барьж чадаж байж улс орны эдийн засгийн өсөлтийн үр нөлөөг тухайн ард түмэн өөртөө нааж авах авах бүрэн боломжтой болдог . Өдгөө Монгол эх оронд минь үүсээд байгаа хүнд цаг үе , системийн хямралыг даван туулж , Монгол улсаа аварч үлдэхийг хүсэж байгаа л бол маш түргэн хугацаанд одооны хууль бус УИХ ыг тарааж , хууль бус Засгийн газрыг огцруулж , хууль бус Ерөнхийлөгчийг буулгаж байж , ... Монгол улсаа хайрладаг, Түүний эрх ашгийн төлөө шудaргаар тэмцэж чаддаг Монголын улс төрийн хүчнийг дэмжин , Төрийн Засаглалын эрхийг яаралтай тэдэнд өгөх хэрэгтэй . Өөр ямар ч арга байхгүй . ... Энэ цаг үед бүрэн төгс хэмжээнд байж чадахгүй ч С Баяр , Сү Батболд тэргүүтэй МАН ын дэвшилтэт хүчнээс өөр Монгол улсыг зөвөөр удирдаад явчих туршлагатай , чадвартай гол нь эх орноо гэсэн сэтгэлгээтэй улс төрийн хүчин , удирдагч байхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй . ... Ер нь бүрэн төгс хэмжээнд хаана ч , хэн ч ажиллаж байгаагүй , ажиллах ч боломжгүй гэдгийг анхаарлынхаа гадна орхиж үл болно. ... Дуугарвал дуу нэг , дугтарвал хүч нэг байж чадах гэмээ нь Монголчууд бид энэ цагийн ороо бусгаа , хүнд хэцүү цаг үеийг заавал ч үгүй даван туулж Монгол улсынхаа ирээдүйн сайн сайхныг баталгаажуулж чадах болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Өөдгүй урвагч Н Алтанхуяг чамтай маш хатуу тооцоо бодох болно. Хан Тэнгэрийн хилэн гэж юу байдгийг чи болон чиний хамсаатнууд амь амьдралаараа мэдэж авах болно. , ... Харийн гүрнүүдэд газар нутаг, эрх чөлөөг нь $ хэдэн тэрбүмаар худалдан урваж , Монголын ард түмний эрх ашгийг уландаа гишгэн өөрийн шунаг сэтгэлээ хангахад хууль бус эрх мэдлээ ашигласан чам мэтийн газрын бирдүүд тамд үүрд хаягдах болно. Энэ дэлхийд үнэгүй юм гэж нэг ч байдаггүй . Наанаа хулгай, худлын замаар сул ирж буй мэт боловч цаанаа өртөг тооцоо нь хэд дахин нэхэгдэх хэмжээнд Тэнгэрийн шүүхийн тогтоол нь гарч байдаг юм. Ерөнхий хулгайч Н Алтанхуяг чиний Монголын ард түмнээс хулгайлж дээрэмдсэн баялгийн эцсийн зоосыг буцааж төлтөл чиний үр удмын нуруу нь тэнийж , нар үзэхгүй гэдгийг мэдтүгэй. ... Юу тарина , түүнийгээ хураана. ... Өөдгүй урвагчид та нарын хорон бодол Монголыг Хятадад зараад олсон Юань, Доллараа өвөртлөөд Америк Канад Австралид Төрөөс төрсөн $ тэрбүмтан болж амьдарна хэмээн бодож байгаа бол хүссэн юм чинь хүзүүгээр чинь татна гэдгийг мэдтүгэй. ... Монголыг мөхөөх зорилготой Америк, Хятад, Өрнөдийн хорон бодлогыг хэрэгжүүлэгч утсан хүүхэлдэйнүүд , ханаж цадахыг мэдэхгүй шуналтангууд болох өс санагч , алуурчин ардчилсан хужаа Ц Элбэгдорж , Ерөнхий хулгайч Н Алтанхуяг , хууль бус УИХ ын хууль бус дарга З Энхболд тэргүүтэй Ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , ... хөх тамгат Монголчуудын хийморь босоо байх урт удаан он жилүүд ирж байна. ... Идсэн эрүү хувхайрч , идүүлсэн бут ногоорох болно. … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.