sonin.mn

Пхеньяны зүг ухуулах хуудас бүхий агаарын бөм­бөлөг хөөргөж буй Өм­нө­дийн нутаг руу буудна гэж Хойд Солонгосын засаг захиргаа заналхийлсэн аж.

Ухуулах хуудаст Умар­дад авлига газар авсан, хүний эрх зөрчигдөж бай­гаа талаар бичжээ. Тий­мээс Пхеньян ухуулга сур­талчилгааны материал бү­хий агаарын бөмбөлөг хөөргөх нь “дайн зарлаж” байгаатай адил хэмээн үзэж байгаа бөгөөд дахиад бөм­бөлөг хөөргөхгүй байхыг шаардсан байна.

Энэ сарын эхээр Хойд Солонгосын хилчид агаа­рын бөмбөлөг хөөргөж байсан хүмүүсийн зүг их буугаар буудсанаас хи­лийн ойролцоох суу­рин­гийн оршин суугчид айж сандарчээ.

Умардын хилчдийн буудахаас айсан Өмнөд Со­лонгосын иргэд Пхеньяны эсрэг суртал­чилгааны хуу­дас хийсгэх иргэдийг эсэр­гүүцэж эхэл­сэн гэнэ.

Түүнээс гадна Пхеньян хоёр Солонгосын хооронд хийх дээд хэмжээний яриа хэлэлцээг цуцлахад бэлэн гэдгээ ч мэдэгдсэн аж. /ИТАР-ТАСС/

Эх сурвалж: