sonin.mn

Эрчим хүчний зохи­цуулах хорооны удирд­ла­гууд Өмнөговь аймгийн Цогт­цэций сумын нутаг дэвсгэрт баригдах 50 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын хөрөнгө оруулагчидтай уулзсан байна.

Уг салхин цахилгаан станцын төслийг “Клин энержи” ХХК гардан гүй­цэтгэх бөгөөд хөрөнгө оруу­лагчид нь Японы “Мизухо”, “Софт” банк ажээ.

Уул­залтаар хөрөнгө оруу­лагчид Монголын сэр­гээгдэх эрчим хүчний зах зээлийн орчин, үнэ та­риф, экспортын нөхцөл бо­ломжийн талаар илүүтэй сонирхож байжээ.

“Цэций” салхин ца­хилгаан станц /СЦС/ ашиг­лалтад орсноор улсын нэгд­сэн сүлжээнд жил бүр 124.7 сая кВт цаг цахилгаан эрчим хүч нийлүүлж, ду­лааны цахилгаан станцаас цахилгааны үйлдвэрлэлтэй харьцуулахад 230 мянган тонн хүлэмжийн хий ялга­руулалтыг бууруулах ажээ.

Ингэснээр 180 мянган тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэх юм байна.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн арвин нөөцтэй бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 10 хувь нь салхины хүчийг эрчим хүч үйлдэрлэх зориулалтаар ашиглах боломжтой ажээ.

Өмнөговь аймгийн хувьд гэхэд 300 мянган МВт салхины эрчим хүчний нөөц­тэй болохыг тогтоосон байна.
Тиймээс “Цэций” СЦС-ын төсөл нь нутаг дэвс­­гэрийн онцлогтой уялд­сан, үр өгөөж­­тэй бү­тээн бай­гуу­лалт болохыг сал­барынхан он­цолж байна.

Эх сурвалж: