sonin.mn

Иргэд Олон нийтийн ха­рилцааны сайтуудыг идэвх­тэй ашиглах болс­ноос хойш УИХ болоод Засгийн газрын гишүүдийн утас амар заяагаа үзэхээ байсан.

Учир нь тэдний утасны жагсаалтыг олон нийтэд та­рааж, санал хүсэлтээ хүр­гээрэй гээд цацчихсан харагддаг.

Үүнээс болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнө нь “Оюутнууд 70 мянгаа нэ­хээд алах гэж байна” гэж ярьсан удаатай. Тэгвэл өн­гөрөгч баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Миний утсанд өчигдөр орой л гэхэд 1000 гаруй мессеж ир­лээ” гэв. Учрыг лавлатал УИХ-ын гишүүдийн ду­гаараас иргэд рүү “bank of china” болоод төмөр за­мын царигийн асуудлаар ир­­­гэдээс санал асуулга ав­­­­чихаж.

Үүнээс болоод эрхэм гишүүний утсанд урьд хожид байгаагүй их мессеж ирж, утас нь бараг “шатах” дөхсөн юм байх.

Нөгөөтэйгүүр эрхэм ги­шүүнд ирсэн мессежний тоо гиннесийн номонд орж ч болох юм. Хүсэлт гаргаад үзэж яагаад болохгүй гэж. Нэг өдрийн дотор хамгийн их мессеж хүлээж авсан хүн болох “алтан боломж” гараад ирж байгаа ч юм билүү хэн мэдлээ.

Эх сурвалж: