sonin.mn

БУДАПЕШТ. /Xinhua/. Унгарын Засгийн газрын интернэт үйлчилгээний татварын хуулийн төслийг эсэргүүцсэн хэдэн мянган хүн тус улсын нийслэл Будапешт хотод жагсаж байна.

Уг төсөл нь ирэх жилийн хуулийн төсөлд орсон ажээ. Төсөл батлагдсан тохиолдолд хэрэглэгчдийн татаж авсан мэдээний нэг гигабайт тутамд интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид 150 форинт /62 цент/ төлөх ёстой болох ажээ.

“Фэйсбүүк” хуудсыг үүсгэн байгуулагч Балаш Гуляс, “100 мянган хүн интернэт татварыг эсэргүүцэж байна” хэмээн Засгийн газрыг уг хуулийн төслөө татан авахыг хүсчээ.

Эдийн засгийн яамны өмнө жагссан хүмүүсийг төлөөлөн Гуляс, хуулийн төслийг буцаан татах 48 цагийн хугацаа Засгийн газарт байна. Хэрвээ Засгийн газар төслөө татахгүй бол мягмар гарагт дахин жагсана гэжээ.

Цугларсан хүмүүс “Баатрууд талбай” руу шилжиж, зарим нь цагдаагийн хамгаалалт гарсан “Фидес” намын төв байр луу явж, намын төв байр луу ашигласан компьютерын эд анги шидэн цонхыг нь хагалсан байна.

“Фидес” нам мэдэгдэлдээ, иймэрхүү зөрчил шийдвэрт ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй, энэ нь нээлттэй яриа хэлцээ бөгөөд төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлдсэн гэжээ.

Интернэт үйлчилгээний татварын хуулийг эсэргүүцсэн бага хэмжээний жагсаал Мишкольц, Печ, Веспрем зэрэг хотод өрнөжээ.

Сөрөг хүчний намууд уг татварын төслийг буруушааж, жагсагчдыг дэмжиж байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: