sonin.mn

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн их дуулиан, шуугиан дагуулсан сэдэв болох гишүүдийн утсанд өөрийнх нь дугаараас мессеж ирсэн явдлыг ТЕГ шалгаж мессеж явуулсан эзнийг нь тогтоожээ.

Энэ талаар баасан гарагт “Мобиком” корпорацийн удирдлагууд мэдээллэл хийхдээ ““Румын, Мальта гэсэн хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгчдийн дугаарыг ашиглан мессэж явуулсан байна.

Ингэхдээ нийт 20-иод хэрэглэгчийн дугаарыг ашигласан нь одоогоор тогтоогдоод байна. Тэр 20 хэрэглэгчээс хэчнээн хүнд мессэж явуулсан нь хараахан тодроогүй. Хүмүүсийн ойлгож байгаа шиг энэ тохиолдол нь ”Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдагдсан зүйл болоогүй. Маш энгийнээр хэлэхэд, хулгай, залилан хийж байгаатай адил үйл явдал гэж ойлгож болно” гэсэн хариулт өгсөн.

Тэгвэл ТЕГ -аас УИХ -ын гишүүн М.Зоригтын туслах болон хэд хэдэн хүнийг шалгасны эцэст дээрх хэргийг Монголын эрх бүхий, нэр нөлөөтэй нэгэн явуулсан болохыг тогтоосон байна. Харин түүний нэрийг яаран олон нийтэд зарлахгүй гэж ТЕГ мэдэгджээ.

 

Эх сурвалж: NEW.mn