sonin.mn

БАГДАД. /АР/. “Лалын улс” бүлэглэлд эзлэгдсэн суннитын хотыг шиитүүдийн дэмжлэгтэйгээр буцаан авлаа гэж Иракийн албаны хүмүүс болон тус улсын телевизээр мэдээлэв.

Долдугаар сард “Лалын улс” бүлэглэлийн босогчдын гарт орсон Журф аль-Сахар хот руу Засгийн газрын цэргүүд нэвтрэн оржээ.

Хотод болсон байлдааны улмаас хэдэн арван босогчийг устгаж, шархдуулсан гэж Бабиль мужийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Мутанна Халид мэдэгджээ.

Журф аль-Сахар нь Иракийн нийслэлээс урагш 50 км зайтай орших, суннитууд голдуу оршин суудаг хот юм.

Иракийн баруун болон зүүн нутагт томоохон газар нутгийг “Лалын улс” бүлэглэл энэ жилийн эхээр эзлэн авсан нь 2011 онд АНУ-ын цэргүүд Иракаас гарснаас хойших хамгийн том хямрал юм.

Д.Нямтулга

Эх сурвалж: