sonin.mn

Монголбанк дөрвөн долоо хоногтой 100 тэрбум төгрөгийн ТБҮЦ -ыг 12.49 хувийн ЖДХ-ээр арилжааллаа.

Дөрвөн долоо хоногтой ТБҮЦ гэдгийг харьцангуй урт хугацаатай санхүүгийн хэрэгслийг мөнгөний зах дээр бий болгох угтвар нөхцлийг бүрдүүлэх үүднээс Монголбанк 2013 оны гуравдугаар сард 4 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг нэвтрүүлсэн юм.

Санхүүгийн зах зээлийн зөв зохистой өгөөжийн муруйг бий болгохын тулд Төв банк өгөөжийн муруйн зөвхөн эхний хэсгийг, харин муруйн үлдсэн хэсгийг зах өөрөө тодорхойлж байх ёстой юм.